“228 мянган хүүхдэд дөрөвдүгээр сарын мөнгийг нөхөж олгоно“

2018 оны 5 сарын 31

Arslan.mn

УИХ-ын өчигдрийн хуралдаанаар өрхийн мэдээллийн санд бүртгэгдсэн өрхийн 0-18 хүртэлх насны нийт хүүхдийн 80 хувьд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг сар бүр бэлэн мөнгөөр олгох тухай тогтоолыг баталсан.

Хүүхдийн мөнгийг хэзээнээс хэрхэн олгохыг Сангийн яам болон Төсвийн байнгын хорооны ажлын албанаас тодруулахад,

Сангийн яамны хэвлэлийн ажилтан "228 мянга орчим хүүхдэд хорин мянган төгрөгийн тэтгэмжийг дөрөвдүгээр сарын 1-нээс нэмж олгох шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргаж, тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан. Тиймээс дөрөвдүгээр сарын хүүхдийн мөнгийг нөхөн олгоно" гэв.

Төсвийн байнгын хорооны ажлын алба "Одоогоор “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын эцсийн найруулгыг уншиж ёсчлоогүй байна. Эцсийн найруулгыг уншиж ёсчилсны дараа Ерөнхийлөгчийн тамгын газар руу 24 цагийн дотор илгээдэг. Ингээд Ерөнхийлөгч ажлын тав хоногт багтаан хориг тавиагүй тохиолдолд Эрхзүйн мэдээллийн нэгдсэн систем legalinfo.mn сайтад оруулснаар тогтоол хэрэгжинэ.

“Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” тогтоолыг холбогдох яамууд болон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар хэрэгжүүлнэ" гэлээ.

Иймээс хүүхдийн мөнгийг хэднээс олгож эхлэх нь тодорхойгүй байна.

Эх сурвалж: IKON.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
1
ouch an post
1
confuse an post
1
angry an post
1
57955
5 эможи

otgontuul
2018-05-31 19:05
1 saraas ehleed hvvhdiin mongo oroogvi sudalgaandaa hamragdaad nohoj olgon gsn tegsen odoo 4 n sariinhan mongiig l nohoj olgon geh ym urdnii saruudaa abmaar bhiin nohoj olgoh bailgvi dee
Эрдэнэчимэг
2018-05-31 18:47
manai hvvhdiin mongo 2018 oni 1 saraas ehleed oroogvi shde manaih on garhaas omno l sudalgaand orson shde teheer yana gesn vg we bvgdiin nohoj ogoh blgvi de manaih hagas jil awsangvi shde ongej alagchilj boloh uu
zochin
2018-05-31 16:08
16 onoos hsaad buten enchin gantsaaraa hkuuhkdiig emeeteigee amidardag bayan geed hkassan. 18 ond egne gesen odoo 18 hkursen geed , dutuug olgoj egeechee
keyboard_arrow_up