Цагдаагийн 36 алба хаагч хуримаа хийжээ

2018 оны 5 сарын 31

Цагдаагийн 36 алба хаагч хуримаа хийжээ

Төв аймаг дахь цагдаагийн газрын түүхт 75 жилийн ой энэ онд тохиож байна. Үүнтэй холбогдуулан тус цагдаагийн газраас алба хаагчдын нийгмийн асуудалд чиглэсэн олон үйл ажиллагаануудыг төлөвлөн хэрэгжүүлж байгаа юм.
Энэхүү үйл ажиллагааны хүрээнд залуу гэр бүлд дэмжлэг үзүүлэх зорилгоор хуримын ёслолын үйл ажиллагааг өнөөдөр зохион байгууллаа.
Төв аймаг дахь цагдаагийн газрын 36 алба хаагч, тэдгээрийн гэр бүл оролцлоо. Хуримын ёслолын үйл ажиллагааг Гэрлэх ёслолын ордон, Төв аймаг дахь цагдаагийн газар хамтран зохион байгуулж, Цагдаагийн ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа С.Баатаржав мэндчилгээ илгээсэн юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57947
1 эможи

keyboard_arrow_up