ХҮҮХДҮҮДЭЭ хаана, хэрхэн БАЯРЛУУЛАХ вэ?

2018 оны 5 сарын 31

Arslan.mn

Маргааш Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр. Энэ өдөр бяцхан үрсээ баярлуулахын зэрэгцээ, эсэн мэнд амьдрах, хөгжиж боловсрох, нийгмийн амьдралд оролцох болон аливаа дарамт хүчирхийллээс хамгаалуулах эрхээ эдэлж чадаж байгаа эсэхийг дүгнэх өдөр.

Манай улс энэ жил 68 дахь жилдээ “Олон улсын хүүхдийн эрхийн өдөр”-ийг тэмдэглэх гэж байна. Тус өдрийг тохиолдуулан “Хүүхдийн баяр” нэгдсэн арга хэмжээг Чингис хааны нэрэмжит талбайд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ.

Нийслэлийн ЗДТГ-аас санаачлан Нийслэлийн соёл, урлагийн газар, Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар хамтран Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын нэгдсэн үйл ажиллагааг тавдугаар сарын 28-наас зургадугаар сарын 2-ны хооронд зохион байгуулж байгаа юм. 

Нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдах албан ёсны арга хэмжээ Сүхбаатарын талбайд зургадугаар сарын 1-ний өдрийн 09:00-17:00 цагийн хооронд “Монгол хүүхдүүд” сэдвийн хүрээнд зохион байгуулагдах юм байна. Энэ жилийн хүүхдийн баярын нэгдсэн үйл ажиллагааны хүндэтгэлийн тоглолтод нийслэлийн сургууль, цэцэрлэг, байгууллагуудын 1500 орчим уран бүтээлч, авьяаслаг хүүхэд багачууд оролцохоор болжээ.

Талбайн урд талд засагдах үндэсний үйлдвэрлэгчдийн нэрэмжит тайзан дээр Монголын үндэсний үйлдвэрлэгчид өөрсдийн худалдаа үйлчилгээ, бараа бүтээгдэхүүний талаар мэдээлэл хийн, худалдаа эрхлэгчид үзэсгэлэн худалдаагаа гаргахаар болжээ.

Мөн өөрийн харъяа дүүрэгт хүүхдийн баярын арга хэмжээнд оролцох боломж ч бий. Тухайлбал,

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР:

11:00-16:00 цагийн хооронд Хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг Тусгаар Тогтнолын талбайд,


БАГАНУУР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР: 

10:00-13:00 цагийн хооронд Хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг Д.Нацагдоржийн талбайд,


БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР: 

11:00-15:00 цагийн хооронд Хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг Багахангай дүүргийн ЗДТГ-ын талбайд тус тус зохион байгуулах юм.


Үндэсний соёл амралтын хүрээлэнд 

Тавдугаар сарын 29-нд эхэлсэн “Гайхамшигт долоо хоног” уламжлалт арга хэмжээ зургадугаар сарын 2-ны өдөр хүртэл зохион байгуулна. Уг үйл ажиллагааг насны ангиллаар цирк, хүүхэлдэйн жүжиг, хүүхдийн урлагийн тоглолт, спортын тэмцээн, уралдаанууд болох аж.


Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд: 

Зургадугаар сарын 1-ний өдрүүдэд “Цэцэрлэгт хүрээлэнгийн хүүхдүүд” арга хэмжээ 12:00-23:00 цагийн хооронд болно.


Монголын хүүхэлдэйн театрт: 

Тавдугаар сарын 25-нд эхэлсэн “Гайхамшигт хайрцаг-2” буюу Алтан залаат азарган тахиа, Бүлтээхэй Дэгдээхэй 2, Долоон дэлбээт цэцэг, Том хамарт одой жүжгүүд зургадугаар сарын 1-ний өдрүүдэд 13:00, 14:00 цагуудад тоглогдох юм байна. Харин монголын хүүхдийн ордонд 14:00, 16:00 цагуудад “Хувдай ишигний паян” симфони хөгжимт драмчилсан тоглолт тоглоно.


Улсын их дэлгүүрт: 

10:00-16:00 цагийн хооронд “Номинд хүүхдийн хүсэл цөм бүрэн” хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг Улсын Их дэлгүүрийн гадаа талбайд зохион байгуулна. Асруудад Бүс болон Импорт салбарын гадаа талбайн худалдаа, гар зургийн уралдааны шилдэг бүтээлийн үзэсгэлэн гаргана.

Энэ арга хэмжээнд найрал дуучин сурагчид, алиалагч ба циркчид, бүжигчид, “Мотив” хамтлаг, “Номин Кидс” цэцэрлэгийн багачууд оролцох юм. Энэ үеэр хөгжөөнт тэмцээн болон зарласан уралдаанаа дүгнэж, шагнал гардуулна.


“Тэнгис” кинотеатрын гадна талбайд: 

12:00-15:00 цагийн хооронд “Ээжийн дайсан-2”, “Такси-2” киноны уран бүтээлчид ирж талархлын өдөрлөг зохион байгуулах үйл ажиллагаа болох аж. Хүрэлцэн ирсэн хүүхэд, багачуудтай хамт зураг татуулж, гарын үсэг зурах юм байна.

Түүнчлэн чихэр жимс, амттанаас арай өөрөөр хүүхдээ баярлуулахыг хүсч байвал амьтны хүрээлэнг зорихыг зөвлөж байна. Манай улсад амьтны хүрээлэнгүүд цөөхөн байдаг. Нарны гүүр уруудаад “Хараагүйчүүдийн үндэсний төв”-ийн талд “Ulaanbaatar Zoo and Aquarium” амьтны хүрээлэн байрладаг. Хэрэв та хүүхдүүддээ загас болон зарим амьтдыг нэг дор харуулахыг хүсвэл тус хүрээлэнг зорьж болох юм.

Хотоос гарч, агаар салхи, байгалийг зорьж хүүхдийн баяраа тэмдэглэн өнгөрүүлэх боломж ч байс бий. Цонжин болдогт 10:00 цагаас “Чингисийн үрсийн баяр”-аар олон сонирхолтой уралдаан тэмцээн, үзвэр үйлчилгээ зохион байгуулагдах юм байна. Мөн “Скай ресорт”-д 10:00-20:00 цаг хүртэл бүх үрс, гэр бүлүүдийг хамгийн том бэлэгтэй үйл ажиллагаанууд хүлээж байх аж.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57935
2 эможи

keyboard_arrow_up