Шөнийн эргүүл их хотынхоо аюулгүй байдлыг ханган ажиллаж байна

2018 оны 5 сарын 30

Arslan.mn

Монгол оронд минь урин дулаан цаг ирж, хүн бүрийн сэтгэл санаа амрах зугаалах сэтгэлд хөтлөгдөж, их дээд сургуулийн оюутанууд амарсан, удахгүй хойд хөрш болох Оросын холбооны улсад Дэлхийн хөл бөмбөгийн аврага шалгаруулах тэмцээн эхлэхтэй холбогдуулан асар майхан шинээр баригдаж зарим газрууд 06 цаг хүртэл ажиллаж үүнийг дагаад Нийслэл хотын хэмжээнд шөнийн цагаар ажилладаг үйлчилгээний газрууд тэр дундаа архи согтууруулах ундаа зарж борлуулдаг, түүгээр үйлчилдэг баар цэнгээний газар, зочид буудлаар үйлчлүүлэх иргэдийн тоо эрс нэмэгдэж байна.
Иймд шөнийн цагаар хөл хөдөлгөөн ихсэхтэй холбогдуулан  иргэдийг гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, нийслэлчүүдийнхээ амар амгалан амьдрах нөхцөлийг хангах үүднээс энэ оны 5 дугаар сарын 28-ний өдрөөс шөнийн эргүүлийг Нийслэлийн нутаг дэвсгэрт ажиллуулж эхлүүлээд байна.

Arslan.mn

Хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн Хамгаалалтын газрыг нийгмийн шаардлага, ард иргэдийн эрх ашигт нийцүүлэн Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 5 дугаар сарын 18 өдрийн тушаалаар Эргүүл, хамгаалалтын газар болгон нэршилээ өөрчилөн үйл ажиллагаагаа иргэдэд нээлттэй, хүртээмжтэй хүргэх талаар гол зорилгоо болгон ажиллаж байна.      

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57906
0 эможи

keyboard_arrow_up