Ихэнх нутгаар халж, хуурайшилт ихэснэ

2018 оны 5 сарын 30

Arslan.mn

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар халж, хуурайшилт ихсэх тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа.

Өнөөдрийн 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч зөөлөн шороон шуурга шуурна. Алтайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 18-23 градус, Их  нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Хөвсгөлийн уулсаар үүлшинэ, түр зуурын бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 градус, бусад нутгаар 10-15 градус, өдөртөө Орхон-Сэлэнгийн сав газраар 30-35 градус, бусад нутгаар 26-31 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи шөнөдөө хойноос, өдөртөө өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 7-12 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 8-11 градус, өдөртөө 30-32 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 13-18 градус, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө бүх нутгаар 27-32 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 29-31 градус дулаан байна.

Энэ сарын 31-нээс ирэх сарын 04-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

  • 31-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр,
  • 6-р сарын 1-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг,
  • 2-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
  • 3-нд зүүн аймгуудын нутгаар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно.

Салхи 31-нд баруун аймгуудын нутгаар, 1-нд ихэнх нутгаар,    2-нд говь талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 22-27 градус, говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна. 1-нд нутгийн баруун хагаст, 2-нд нутгийн зүүн хагаст сэрүүснэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57885
0 эможи

keyboard_arrow_up