Хулгайн антай холбоотой 50 гаруй хэргийг шалгаж байна

2018 оны 5 сарын 29

Хулгайн антай холбоотой 50 гаруй хэргийг шалгаж байна

Сүүлийн үед хууль бусаар нэн ховор ан амьтдыг агнах, тэдгээрийн эд эрхтэнийг бусдад дамлан зарж борлуулах, тээвэрлэх, дамжуулах зэрэг хэрэг их гарч байгаа талаар ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаныхан мэдээлж байна.

Өнгөрсөн онд гэхэд хулгайн антай холбоотой 50 гаруй хэрэг шүүхээр шийдэгдсэн бол энэ он гараад эхний 5 сарын байдлаар 50 гаруй хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар эх сурвалж хэллээ.

Ер нь энэ байдлаас харахад хулгайн антай холбоотой хэрэг огцом өсч байгаа гэнэ. Манайд дархан цаазат газар буюу Хан хэнтийн нуруу, хөвч тайгаас хүрэн баавгай, халиун буга агнах зэрэг хууль бус хэрэг гарсаар байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57874
0 эможи

keyboard_arrow_up