Монголын гадаад паспорт 75 дугаар байранд оржээ

2018 оны 5 сарын 28

Henley&Partners-аас жуулчдын улирлыг угтан гаргадаг, улс орнуудын иргэдийн чөлөөтэй зорчих түвшнийг харуулдаг паспортын жагсаалтад Монгол Улсын гадаад паспорт 75-р байрт оржээ. Монголын гадаад паспортоор дэлхийн 61 улс руу визгүй зорчиж болно.

Henley&Partners консалтинг компанийн албан ёсны сайтад гаргасан уг жагсаалтад визийн хязгаарлалтгүйгээр аялах боломжтой нийт 100 улсын паспортыг багтаасан байна.

Төв Азиас Казахстан 64, Киргизстан 73-р байрт орсон аж. Эдгээр улсын иргэд дэлхийн 76, 63 улсад визгүй зорчиж болно.

Харин жагсаалтын тэргүүн байрт Япон улс оржээ. Энэ улсын иргэд 189 улс руу визгүй зорчих боломжтой. Хоёрдугаар байрт Герман, Сингапур зэрэгцэн оржээ. Энэ хоёр улс 188 улс руу визгүй зорчдог. Гуравдугаар байрт Испани, Итали, Финлянд, Франц, Швед, Өмнөд Солонгос оржээ. Эдгээр улсын иргэд гадаадын 187 орон руу чөлөөтэй явж болно.

Топ-100-гийн сүүлийн байрт Афганистан, Иран (30 улс), Сири, Сомали (32 улс), Пакистан (33 улс) оржээ.

Эх сурвалж: erennews.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
1
57829
5 эможи

Boldoo
2018-05-29 09:30
Ymr ymr uls ruu viz gvi ym bol
keyboard_arrow_up