Өнөөдрөөс шөнийн эргүүлүүд ажиллана

2018 оны 5 сарын 28

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны зохион байгуулалтын бүтэц, албан тушаал, орон тоо, цол, цалингийн зэрэглэлийг шинэчилэн баталж, Эргүүл хамгаалалтын газрыг байгуулжээ.

Мөн Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл, хамгаалалтын газрын бүтэц өөрчлөгдсөнтэй холбогдуулан Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны даргаас алба хаагч нарт үүрэг чиглэл өгч бүтцийн тушаалыг бие бүрэлдэхүүнд танилцуулсан байна.

Тушаалыг Эрүүл хамгаалалтын газрын, төлөвлөлт зохион байгуулалтын хэлтсийн дарга цагдаагийн хурандаа Л.Ганбаяр алба хаагчдад танилцуулж, энэхүү үйл ажиллагаанд Нийслэлийн цагдаагийн газрын дэд дарга, цагдаагийн хурандаа И.Баттөгс, мэргэжил аргагүй тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Л.Амармөрөн, Эргүүл хамгаалалтын газрын дарга , цагдаагийн хурандаа Б.Эрдэнэном нар оролцсон юм.

Нийслэлийн цагдаагийн газартай хамтран тус алба нь тавдугаар сарын 28-ны өдрөөс эхлэн зургадугаар сарын 28-ыг хүртэл бүтэн сарын хугацаанд шөнийн явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэн ажиллахаар төлөвлөсөн байна.

Эх сурвалж: OLLOO.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
57828
4 эможи

keyboard_arrow_up