СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэт халуунаас яаж сэргийлэх вэ?

2018 оны 5 сарын 28

Arslan.mn

Эх үрсийн баярын өдрүүдэд иргэд та бүхнийг анхаарал болгоомжтой амарч, зугаалж, наршилт, даралт ихсэх, усанд живэх, хоолны хордлого, архины хордлого, зам тээврийн осол гэмтлээс сэргийлж, 8-аас дээш сартай жирэмсэн эхчүүд хол замд зорчихгүй байхыг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс анхааруулж байна. Та бүхэн дараах зөвлөмжид анхаарлаа хандуулна уу.

Үүнд:

  1. Автомашины бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангах
  2. Суудлын бүсээ зүүх, бага насны хүүхдийг зориулалтын суудалд суулгах
  3. Наймаас дээш сартай жирэмсэн эхчүүд хол замд зорчихгүй байх
  4. Орон нутгийн замд хурдыг 80 км/ц-аас хэтрүүлэхгүй байх
  5. Архи дарс хэтрүүлэн хэрэглэхгүй байх
  6. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй, автомашин жолоодохгүй байх
  7. Үер усны аюулаас болгоомжилж, гол усны түвшин нэмэгдэж байгаатай холбогдуулан голд сэлэхгүй байх
  8. Гол усны ойр орчим бага насны хүүхдийг хараа хяналтгүй үлдээхгүй байх
  9. Ил задгай газраас хоол хүнс худалдан авахгүй байх
  10. Хоол хүнсээ зөв хадгалан, гарын ариун цэврийг сайтар сахих
  11. Даралтны эмээ тогтмол ууж, хэт халалтын үед наршихаас сэргийлж гадуур явахгүй байх, битүү нимгэн хувцас өмсөх, шүхэр авч явах
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57810
0 эможи

keyboard_arrow_up