Баяр наадмын өнөөдрийн хөтөлбөр

2014 оны 7 сарын 13

Тулгар төрийн 2223 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өнөөдрийн хөтөлбөрийг танилцуулж байна.

Хүй долоон худаг

7.00-9.20  Эрлийз хурдан морьдын дээд нас буюу азарга, их нас, соёолон  морьдын уралдаан  

11.00-13.00 цагаас  Эрлийз хурдан морьдын дунд нас буюу шүдлэн, хязаалан  морьдын уралдаан
 
13.00-13.05 Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва уяачдын наадмыг нээнэ.
 
13.00-16.00 Жороо морины тойргийн уралдаан
 
13.05-13.20 Уяачдын наадмын нээлтэнд зориулсан урлагийн тоглолт /тусгай хөтөлбөрөөр/
 
13.20-14.20   Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа
 
14.20-14.30   Үндэсний их баяр наадамд түрүүлсэн, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдэд бай шагнал, цолны чимэг хүртсэн бөхчүүдэд үнэмлэх гардуулна.
 
14.00-16.00   Эрлийз хурдан морьдын бага нас буюу дааганы уралдаан
 
14.30-15.20   Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа
 
15.20-15.30   Урлагийн тоглолт
 
15.30-16.30  Хүчит бөхийн барилдааны гурав, дөрвийн даваа
 
16.30-16.40   Урлагийн тоглолт
 
16.40-17.00   Хүчит бөхийн барилдааны тавын даваа
 
17.00-17.30 Түрүүлж, айрагдсан морьдын цол дуудаж, шагнал гардуулна. 
 
17.00-17.50   Хүчит бөхийн барилдааны зургаагийн  даваа
 
17.50-18.20   Хүчит бөхийн барилдааны долоогийн  даваа
 
18.20-18.40 Хүчит бөхийн барилдаанд түрүүлсэн, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдэд шагнал гардуулна.
 
18.40  Хурдан морины салбар хорооны дарга З.Болдбаатар уяачдын наадмыг хаана.

Үзвэр үйлчилгээ

Хүй долоон худаг
 
11.40-12.10 “Морьтон Монголчууд” морин спортын үзүүлэх тоглолт, цирк болон сонгомол морьдын үзүүлбэр
 
Их эзэн Чингис хааны талбайд   
 
10:00  “Дээлтэй монгол” наадам
 
Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулга
 
18:00,20.00  “Дэлхийд гайхагдсан монгол урлаг” тоглолт
 
Улсын дуурь бүжгийн эрдмийн театр 
 
17:00  “Учиртай гурван толгой” дуурь 
 
Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордон
 
19:00 “Маск продакшины шилдэг хөтөлбөрүүд” хошин урлагийн тоглолт
 
Үндэсний дуу бүжгийн “Түмэн-Эх”  чуулга
 
16:00,18.00   “Ардын язгуур урлагийн дээжис ” тоглолт
 
Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхим
 

10:00-18:00   “Монголын сайхан орон” үзэсгэлэн
 
Улаанбаатар хотын музей
 
10:00-17:00     Өөрийн сан хөмрөгийн үзмэрээр 
 
Монголын Уран зургийн галерей
 
9:00-18:00     “Гранд арт” Монгол- Солонгосын залуу уран бүтээлчдийн уралдаант үзэсгэлэн 
                        Монгол Солонгосын зураачдийн хамтарсан үзэсгэлэн
 
Монголын үндэсний музей
 
9:00-18:00 “Талын дайчдын соёл” үзэсгэлэн
 
Богд хаан ордон музей
 
9:00-18:00     “Дашингийн цуваа” сэдэвт үзэсгэлэн
 
Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей
 
9:00-18:00 “Очирт Аюулган үйлдэгчийн нууц” үзэсгэлэн
 
Монголын театрын музей 
 
10:00-17:00     “Хаадын хаан” лаан барималын үзэсгэлэн
 
Монгол цэргийн музей
 
10:00-17:00    “Халх голын баатрууд” үзэсгэлэн  “Монгол адууны соёл” үзэсгэлэн

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5781
0 эможи
keyboard_arrow_up