Дрифт хийж осол гаргажээ

2018 оны 5 сарын 28

ӨГӨӨЖИЙН УУЛЗВАР зурган илэрцүүд

Баянгол дүүргийн нутаг 'Өгөөж”-ийн уулзварт Alphard маркийн автомашин нь Pruis маркийн автомашинтай мөргөлдөж жолооч 26 настай Х гэмтжээ. Мөн энэ өдөр Чингэлтэй дүүргийн нутаг “Мөнгөн завъяа” дэлгүүрийн замд Pruis автомашин нь Sonata 5 маркийн автомашинтай мөргөлдөж зорчигч 27 настай Б гэмтсэн байна.

Дулааны улирал эхэлж байгаа учир залуу жолооч нар шөнийн цагт тэр дундаа 22:00-05:00 цагийн хооронд нийслэлийн гудамж замд хурд хэтрүүлэх, дрифт хийх зэргээс шалтгаалан зам тээврийн осол, хэргүүд ихээр бүртгэгдэж байна гэж Замын цагдаагийн албанаас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57801
0 эможи

keyboard_arrow_up