НӨАТ-ын баримтаар хожсон 50 сая төгрөгийг эмчилгээндээ зориулна гэв

2018 оны 5 сарын 25

НӨАТ-ын урамшууллын сугалааны 2018 оны тавдугаар сарын 20-ны тохирлоор 50 сая төгрөгийн азтангаар Сүхбаатар аймгийн Наран сумын иргэн Гомбожавын Батцэцэг гэх 26 настай бүсгүй тодорчээ.

Г.Батцэцэг сумынхаа “Наранзаяат” дэлгүүрээс 8,500 төгрөгөөр гэртээ хүнсний бүтээгдэхүүн худалдан аваад азтан болсон байна. 

Шагналаа авахаар гэр бүлийнхэнтэйгээ Улаанбаатар хотод ирээд байгаа Г.Батцэцэгт 50 сая төгрөгийн батламжийг өнөөдөр ТЕГ-ын Татвар төлөгчтэй харилцах газрын дарга Д.Цогзолмаа, Гааль, татвар, санхүүгийн мэдээлэл технологийн төвийн захирал Ц.Орхонтамир нар гардуулж өглөө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57770
0 эможи

keyboard_arrow_up