ХУУДАС15: УЛС ТӨРӨӨС ЗАЛХСАН ШИНЭ ҮЕ

2018 оны 5 сарын 25

Arslan.mn

Орчин үеийн залуучуудын хувьд улс төрийн сэдэв нь нийгмийн хамгийн сөрөг дургүй хүргэм сэдэв болж, улс төр бол хамгийн булхайтай заваан хүмүүс, хэвлэл мэдээллийн хэрэгсэл зүгээр л улстөрчдийн өөрийгөө сурталчилах хэрэгсэл төдий зүйл болсныг тааралдсан өвсөр үе, залуучуудаас асуугаад анзаарч мэдрэх боломжтой. 

... Улс төр ярьсан залуу, шударга ёсыг ярьсан мэтгэлцэгч, эх орондоо хайртай гэж орилох үе тэнгийнхэн хэнхэг бөгөөд сумтай харагддаг байна. Улс төр ярихаар тэдний огиудас нь хүрч байна. 

Залуучууд өөрийнхөөрөө эрх чөлөөтэй байхыг хүсэх болов. Тэдэнд зүгээр л найз нөхөдтэйгөө чөлөөт цагаа зугаатай өнгөрөөх кафе, цэцэрлэгт хүрээлэн гутал хувцас нь шороо болохгүй байх цэвэрхэн талбай, орчин нөхцөл, сургуулийн өнгөлөг гэрэлтэй орчин болон өөрийнхөө тохижуулсан өрөө, гоё шоу зохиодог задгай талбай, интернет, дэгжин загварын гар утас, оригнал, брендын хувцас, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал юу юунаас илүүтэй чухал болжээ. Тэд өдөр бүр үзэж буй өрнөдийн нэвтрүүлэг, кинон дээр гардаг гэгээтэй хур, тод өрнөлтэй орчин нөхцөл нийгмийн харилцааг улам бүр хүсэн мөрөөдөх болов. 

Төдий хэрээр залууст өмнөх үе нь юуны төлөө явж буйг үл ойлгох, үл тоомсорлох хандлага өсч, тэдгээрийн хоорондын үнэт зүйл, ойлголтын том ангал улам бүр тэлэх болж. Улс төрч, эрх баригчид хийгээд залуучуудын хооронд Таван толгой, Оюу толгой, гадаад дотоодын хувьцаа агуу том хөтөлбөр төслүүд уул овоо мэт овоорон харлаж, харилцах боломжийг улам бүр хаасаар байна. Төр засаг ба залуучуудын хоорондох зай улам бүр холдсоор. 

...Харамсалтай нь улс төрчид үүнийг анзаарахгүй улам бүр эдийн засгийн үзүүлэлт, хөрөнгө оруулалт, уул уурхай, дэд бүтцийн бүтээн байгуулалтдаа толгой нь эргэж байна. 

...Залуучуудын хувьд улс төр бол хамгийн хэрэггүй сэтгэлгээний хог болжээ. Харин улс төрчид ордон дотроо өөрийн дүрдээ улам бүр итгэсээр ирээдүйн Монголыг авч явагч хэмээн бардамнасаар, ард түмэнрүүгээ сэтгэл хангалуун мишээсээр л...

 

"ЦАХИМ УЛС ТӨР" НИЙТЛЭЛИЙН ТҮҮВРЭЭС Б.МЯГМАРСҮРЭНГИЙН НИЙТЛЭЛ ХУУДАС-15

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
57769
1 эможи

keyboard_arrow_up