Улаанбаатарын үдэш 3D шоу амжилттай болж өндөрлөлөө
2014 оны 7 сарын 12
Тулгар төрийн 2223, Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ойн Үндэсний их баяр наадмын баярын үйл ажиллагаа нэг хэсэг болох "Улаанбаатарын үдэш" 3D шоу амжилттай болж өндөрлөлөө. Үндэсний баяр наадмаар өнгөрөгч жил "Улаанбаатарын үдэш" 3D шоу цэнгээн Их эзэн Чингис хааны талбайд болж байсан. Тэгвэл энэ жил мөн л наадамчин олонд зориулан лазер гэрлийн гайхамшигтай тоглолтуудыг толилууллаа. "Улаанбаатарын үдэш" 3D шоуны дараа нийслэлийн төв талбай, Баянхошуу, Маахуур толгой, Долоон буудал орчимд наадмын ёслолын буудлага болсон юм. Энэ жилийн лазер шоу өнгөрсөн жилийнхээс дутахааргүй сайхан болж наадамчин олон залуусыг хөгжөөлөө.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
5771
0 эможи