ИНФОГРАФИК: НӨАТ-ын буцаан олголтоо аваагүй 22,000 иргэнийг “хайж байна“

2018 оны 5 сарын 24

Arslan.mn

2017 оны НӨАТ-ын буцаан олголтоо аваагүй 22,000 иргэн байгаа гэж Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв улсын үйлдвэрийн газраас мэдээллээ.

Тэдгээр 22,000 иргэний 15,998 нь цахим төлбөрийн нэгдсэн системд хэрэглэгчийн мэдээллээ огт бүртгүүлээгүй болон дутуу бүртгүүлсэн байгаа бол үлдсэн 6,400 нь Монголбанкнаас гүйлгээ нь буцсан/буцаан олголт шилжүүлэхээр Монголбанканд хандахад, мэдээлэл нь зөрсөн гэсэн шалтгаанаар/ байгаа аж.

Тиймээс 2017 онд НӨАТ-ын буцаан олголт аваагүй иргэдийг мэдээллээ яаралтай системд оруулахыг уриаллаа.

НӨАТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Уг хуулийн хүрээнд иргэд худалдан авалт, үйлчилгээний баримтаа ebarimt.mn сайтад бүртгүүлж, сар бүр сугалаанд хамрагдан, жилдээ нэг удаа худалдан авалтынхаа 2 хувийг буцаан авах эрхтэй болсон билээ. 

Хууль хэрэгжиж эхэлснээс хойш хоёр удаа буюу 2017, 2018 оны нэгдүгээр улиралд иргэд НӨАТ-ын буцаан олголт аваад байгаа юм.

НӨАТ-ын тухай хуулийн хүрээнд хэчнээн иргэн, хэдэн төгрөгийн буцаан олголт авсан болон бусад статистик мэдээллүүдийг хүргэж байна.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
57676
5 эможи

keyboard_arrow_up