НХЭГ: “НАТУР ӨРГӨӨ“ ХХК 60 гаруй нээлттэй ажлын байранд урьж байна
2010 онд үүсэн байгуулагдсан НАТУР ӨРГӨӨ компаний үйл ажиллагаа нь эх орондоо импортын мод, модон бүтээгдэхүүнийг орлуулахуйц бүтээгдэхүүн үйлдвэрлэх, өндөр мэргэжлийн урчуудыг бэлтгэж ажлын байраар хангах эрхэм зорилгоо биелүүлж, Монгол улсын дизайны ертөнцөд тавилгын үйлдвэрлэлээр тэргүүлэх байр суурь эзлэхэд чиглэгддэг. Бид дэлхийн сонгодог урлагийн чиг хандлагад тулгуурлагдсан, үндэсний хэв шинжийг агуулсан шинэ загварын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж буй компани юм.
Дэвшилтэт технологийг өөрийн оронд нэвтрүүлэн орчин үеийн хаягдалгүй технологи бүхий байгаль-экологид ээлтэй, хямд өртөгтэй мод боловсруулах, олон төрлийн модон бүтээгдэхүүн үйлдвэрлэн хүргэнэ ажиллаж байгаа НАТУР ӨРГӨӨ ХХК нь нас, хүйс, мэргэжил харгалзахгүй тууштай ажиллах сонирхолтой 60 иргэнийг модон эдлэлийн үйлдвэрт машин тоног төхөөрөмжийн операторын ажилд сургаж авна.
Ажил хайгч та бүхэнд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвөөр дамжуулан болон Натур өргөө ХХК хүний нөөцийн албан хаачидтай уулзаж ажилд орох боломжтой.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв
Утас: 7511 1896, 9101 1896
Цахим хаяг: www.ubbirj.ub.gov.mn
Натур өргөө ХХК
Утас: 9190 4999, 8901 4999
Цахим хаяг: www.urgoo-group.com
Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ГАЗАР
|