Хүүхэд төөрвөл 102 хандаарай

2014 оны 7 сарын 11

Баяр наадмын өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг орчимд эцэг, эхийн хараа хяналт суларснаас бага насны хүүхдүүд эцэг эхээсээ төөрөх бэртэж, гэмтэх тохиолдлууд цөөнгүй гардаг. Өнгөрсөн жил баярын өдрүүдэд 39 хүүхэд төөрснийг цагдаагийн байгууллагын ажилтнууд эцэг эх асран хамгаалагчид нь хүлээлгэн өгсөн байна. Тиймээс төв цэнгэлдэх хүрээлэн, хүй долоон худаг орчим бага насны хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулах, хүүхэд төөрсөн тохиолдолд Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утас буюу Төв цэнгэлдэх хүрээлэнд байрлах шуурхай мэдээллийн төвд яаралтай хандаж, мэдэгдэхийг Нийслэлийн цагдаагийн газраас зөвлөж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5766
0 эможи
keyboard_arrow_up