О.Бямбадэлгэр: Иргэд чанаргүй шатахууны талаар гомдол гаргадаг ч дорвитой арга хэмжээ авдаггүй

2018 оны 5 сарын 23

Arslan.mn

Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооноос  өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, шинжилгээгээр хуурамч шатахуун тогтоогдсон тухай мэдээлэл өглөө. Тус холбооноос Монгол дахь шатахуун түгээх станцуудын шатахуун, дизель түлшийг дотоодын лаборатори шинжилгээнд хамруулжээ. Мөн ОХУ, БНХАУ-ын лабораторид тухайн шатахуун, дизель түлшийг шинжлүүлэхээр явуулсан боловч шинжилгээний хариу одоохондоо ирээгүй байгаа талаар энэхүү мэдэгдэв.

Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны тэргүүн О.Бямбадэлгэр  "Нефть гэх бүтээгдэхүүнээс 1000 гаруй химийн бодис гардаг юм байна. Энэ олон химийн бодисоос маш олон металл буюу эрдэс бодисыг ялгаж авдаг. Улс орнууд энэ бүтээгдэхүүнээс хэрэгтэй гэсэн зүйлсээ л ялгаж авдаг. Нефтийн хаягдал, шаар шавхрууг Монгол Улсад шатахуун болгон оруулж ирдэг. 2015 оноос эхлэн иргэд чанаргүй шатахууны талаар гомдол гаргадаг ч дорвитой арга хэмжээ авалгүй өнөөг хүргэжээ.

Бензин өнгө, үнэрээ алдахгүй тунгалаг байдаг. Монголчууд бид дэлхийн стандартад нийцсэн хурд хүч сайтай машин унадаг. Гэтэл стандартын шаардлага хангаагүй шатахуун хэрэглээд байгаагаа ойлгодоггүй, ойшоодоггүй. Төр ажлаа хийх ёстой. Хуурамч шатахуун зардаг 400-500 шатахуун түгээх станцуудыг нэрлэхэд бэлэн. ” хэмээлээ.

Arslan.mn

Автобензин, дизелийн түлшийг шинжилгээнд хамруулахдаа ОХУ-ын “Роснефть” компанийн шатахууныг хуурамч шатахуун буюу нефтийн нэмэлт бүтээгдэхүүнийг холих аргаар гаргаж шатахуунтай харьцуулсан аж. Шинжилгээний үр дүнд “Роснефть”-ийн шатахуун цэвэр тунгалаг байсан бол харин хуурамч шатахуун нь булингартай харагдсан байна.

Arslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57648
0 эможи

keyboard_arrow_up