“M+” мэндлэв: Утсаа маажсан ч учиртай маажъя

2018 оны 5 сарын 23

Вүүвүү компани Монголын хамгийн анхны цахим ном, дижитал сэтгүүлийн төвлөрсөн сан “M+” апп-аа танилцууллаа. “M+” уншигчдад худалдаанд борлуулагдаж байгаа ном, сэтгүүл, комик номыг дижитал хэлбэрээр эх хэлээрээ уншиж, үзэж, бүр сонсох боломжийг олгож байгаа юм. Вүүвүү-гийн технологийн баг 2017 оны 9-р сараас хойш “M+”-ыг хөгжүүлэн мянга мянган хэрэглэгчийн мэлмий, сонорт хүргэхээр ажиллаж байна.

Уг апп албан ёсны нээлтээ хийгээгүй байхдаа 12,300 идэвхтэй хэрэглэгчтэй болсон нь Монголд дижитал сангийн ямар том орон зай байсныг батлан харууллаа. Одоогоор 103 бүтээл үнэгүй байршаад байгаагаас 26 нь сэтгүүл, 77 нь ном байна. Бүтээлүүд бүгд албан ёсны эрхтэй.

Аппликэйшн хоёр сар туршилтын журмаар ажиллахад нэг өдөрт хамгийн ихдээ 5,691 бүтээл татагдсан нь номын дэлгүүрийн нэг өдрийн борлуулалтыг олон арав дахин давж байгаа юм.  Дижитал сангийн 30 хувь нь үнэгүй 70 хувь нь төлбөртэй байна.

Энэ хугацаанд Монголоос гадна Канад, АНУ, Мексик, Колумб, Бразил, Аргентин, Чили, Норвеги, Испани, Итали, Франц, Англи, Өмнөд Африк, Иран, Украин, Казахстан, Орос, Хятад, Энэтхэг, Япон, Солонгос, Филипин, Индонези, Австрали, Шинэ Зеланд зэрэг 25 улсаас Android, iOS системээр нийт 49,700 бүтээл татагдсан.  Нэг бүтээл хамгийн багадаа 10,000 төгрөгөөр үнэлэгдэнэ гэхээр Woovoo компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд 50 орчим сая төгрөгийн бүтээлийг олон нийтэд хүргээд байна. Мөн мэдээлэл технологийн дэвшлийг зөв ашигласнаар ногоон хөгжилд оруулж буй хувь нэмрээ оруулж байна.

“Утсаа маажсан ч утга учиртай маажья” уриатай уг аппликэйшн дахь аудио ном нь сонсогчийг замын түгжрэлд зогсохдоо, хот хооронд, улс хооронд зорчихдоо цахим ертөнцөд цагаа үр дүнтэй өнгөрүүлэх боломжийг олгожээ. Одоогоор “Монгол Тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийг уг аппликэйшн дээр хамгийн олон сонсогч сонсоод байна.

Уншигчид ямар боломжуудыг өгч байгаа вэ?

-Оффлайн горимд унших боломжтой.

-Дуртай ном, сэтгүүлээ “халаасандаа хийгээд л” хаа газар, хүссэн үедээ уншина.

Хэрэглэгчид дунд хэмжээтэй номыг нэг секундын дотор татна. Текст, зураг, хөдөлгөөнт дүрс, бичлэг ороод хамгийн бага хэмжээтэй ном 3 MB, дундаж нь 20-30 MB, харин олон хуудастай, дотроо видео дүрс агуулсан ном гэхэд ихдээ 70-80 MB эзэлнэ.

Бүтээлийг хямд үнээр авна. Дижитал хувилбар нь хэвлэмэлээсээ 20-50 хувиар хямд байна.

Хэрэглэгч QPay и-биллингээр төлбөрөө хийх боломжтой.

Зохиолчид ямар боломжуудыг өгч байгаа вэ?

Зохиолч номоо уншихаар эсвэл сонсохоор байршуулах сонголттой.

Бичиг гүйлгэх биш, гэрэл зураг, видео дүрстэй, сонсох боломжтой нь олон хэрэглэгчийг татна.

Тухайлбал, зохиогч Ч. Ганжавхлан 2014 онд Автобус ба Амьдрал номоо борлуулж эхэлснээс хойш 6,500 ширхэг ном борлуулсан. Харин  M+ аппликэйшнд 3 сар байршуулахад 4 жил зарсан номын тоог давсан нь илүү олон хүнд хүргэх боломж байсныг харуулж байгаа.

Бүтээлээ дэлгүүрийн шимтгэл, хүргэлтийн болон хэвлэлийн зардалгүйгээр уншигчдад хүргэнэ. Зохиолч борлуулалтын 30 хувийг авдаг байсныг 69 хувь болгосон.

Ном зарагдах тоолонд тэр даруй дансанд тооцоо хийгдэнэ

Бүтээлийг хулгайгаар хэрэглэх, түгээх боломжгүй. Энгийн PDF хэлбэрээр биш, интерактив болгосноор оюуны өмчийг хамгаална.

Сурталчилгаа илүү олон хүнд хүрнэ. Сурталчилгааны нүүрэнд видео шторк байршуулах боломжтой хэвлэмэл дээр хэзээ ч боломжгүй зүйл билээ.

Өдөр тутмын, 7 хоногийн чартаар бестселлер ном, сэтгүүлийг бодитоор тодорхойлох боломжтой.

M+ апп дээр хамгийн олон татагдсан бүтээл (2018 оны 05 сарын 18-ны байдлаар):

Автобус ба амьдрал    6482
Соронз сэтгүүл            2101
Дөрөв биш дөрөв         1915
Ухаарал                        1219
Шоовдор хүмүүс          1128

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг oyunnomin@woovoo.com цахим хаягаар, 80031717 мөн 70119911 утсаар холбогдон авна уу.  
















Эх сурвалж: zuv.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57639
2 эможи

keyboard_arrow_up