МИАТ, Хөрөнгийн Бирж, Хөдөө аж ахуйн биржийг хувьчлах шийдвэрийг Засгийн газар гаргалаа

2018 оны 5 сарын 23

Arslan.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан яг одоо үргэлжилж байна. Өчигдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монголын Эдийн засгийн Чуулганыг хааж хэлсэн үгэндээ "Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэлийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ" гэж мэдэгдэж байсан. Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэж байгаа ажээ. 

Энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг "МИАТ, Хөрөнгийн Бирж, Хөдөө аж ахуйн биржийг хувьчлах шийдвэрийг Засгийн газар гаргалаа. Ингэхдээ компаниудын 49 хувийг болон тодорхой хувийг Монголынхоо хөрөнгийн биржээр дамжуулж олон нийтэд хувьчлахаар ЗГ шийдлээ. Гэхдээ асуудлыг УИХ эцэслэн шийдвэрлэнэ" гэж твиттер хуудастаа мэдээлжээ. 

Arslan.mn

Засгийн газрын хуралдааны шийдвэрийн талаар Г.Занданшатар, Ч.Хүрэлбаатар сайд нар 11:30 цагаас мэдээлэл хийхээр болжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57631
0 эможи

keyboard_arrow_up