Ирэх 3 жилд нийслэлд 38.5 мянган айлын орон сууц ашиглалтад орно

2018 оны 5 сарын 23

Arslan.mn

Дотоодын барилга угсралт, их засварын ажлын хэмжээ 2018 оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс 22.3 хувиар өссөн талаар Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Барилгын компаниуд I улиралд урьдчилсан гүйцэтгэлээр 248 тэрбум төгрөгийн барилга угсралт, их засварын ажил гүйцэтгэсэн байна. I улиралд барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг гадаад болон дотоодын бизнесүүдийн идэвх нэмэгдсэн ч орон сууцны зориулалттай барилгын ажлын хэмжээ хамгийн өндөр хувиар буурсан байна. Орон сууцны зориулалттай барилгын ажил жилийн дүнгээр 34.8 хувиар буурч, 23 тэрбум 385 сая төгрөгт хүрчээ. Энэ оны эхний улиралд хийгдсэн барилга угсралт, их засварын ажлын 71.3 хувийг орон сууцны бус барилга, 17.2 хувийг инженерийн барилга, байгууламж, харин 9.4 хувийг орон сууцны барилга бүрдүүлж байна.

“Тэнхлэг зууч” компанийн мэдээлснээр ойрын таван жилд нийслэлд 217 мянган айлын орон сууц, орон нутагт 122 мянган айлын орон сууцны хэрэгцээ байгаа юм. Нийлүүлэлтийн хувьд Улаанбаатар хотод ойрын гурван жилд 38.5 мянган айлын орон сууц, орон нутагт 10.8 мянган айлын орон сууц ашиглалтад орох төлөвтэй байна.

2017 оны байдлаар нийслэлд 380.8 мянган өрх амьдарч байгаагийн 43 хувь нь инженерийн бүрэн хангамжтай орон сууцанд амьдарч байна. “Тэнхлэг зууч”, Монголын барилгын үндэсний ассоциацийн хамтарсан судалгаагаар орон сууц худалдан авах хүсэлтэй нийслэлд амьдардаг өрхийн 16.3 хувь нь орон сууц авах чадамжтай гэж тооцоолжээ.

Эх сурвалж: BLOOMBERGTV.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57624
0 эможи

keyboard_arrow_up