Ерөнхийлөгч ИТАР-ТАСС агентлагад ярилцлага өглөө

2014 оны 7 сарын 11

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үндэсний их баяр наадмын үеэр Монгол Улсад зочилж байгаа ОХУ-ын ИТАР-ТАСС агентлагийн  сэтгүүлчдэд ярилцлага өглөө. Төрийн тэргүүн ярилцлага өгөх үеэрээ “Өнөөдөр орон даяараа монгол түмэн хуран цуглаж баяр наадмаа тэмдэглэж байна. Наадам бол монголчуудын сайхан баяр юм. Энэхүү наадмын талбай дээрээс би Монголын ард түмний нэрийн өмнөөс, баяр, хөөрөөр бялхаж байгаа хүн бүрийн өмнөөс Оросын ард түмэнд, ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путинд халуун сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байна. Айл гэр бүр аз жаргалтай байг. Гудамж талбай болгонд баяр хөөр цалгиж байг” гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5760
0 эможи
keyboard_arrow_up