Бугын ясан эвэр ачиж явсан хүмүүсийг шалгаж эхэлжээ

2018 оны 5 сарын 22

бугын эвэр зурган илэрцүүд

Бугын их хэмжээний ясан эврийг хиам зөөж тээвэрлэдэг чингэлэгтэй ачааны машинаас буулган Р.Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл, урлалын политехник коллежийн дэргэдэх хашаанд байрлах агуулахад хурааж буй бичлэг өнгөрсөн амралтын өдрүүдэд олон нийтийн сүлжээнд цацагдсан. МБА-ны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийнхэн, Сүхбаатар дуургийн Цагдаагийн II хэлтсийн ажилтнууд хамтран энэ үйлдлийг шалгаж эхэлжээ. Энэ талаар албаны хүмүүсээс тодруулахад “ БОАЖЯ-наас тусгай зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж, зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байгаа гэж тэх их хэмжээний эвэр ачиж, буулгасан хүмүүс тайлбарласан. Дөнгөж шалгаж эхэлж буй болохоор дэлгэрэнүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Сүхбаатар дүүргийн Х хорооны нутаг, Зуун айл орчимд байрладаг Үйлдвэрлэл, урлалын политехник коллежийн дэргэд байдаг хашаанд бугын ясан эвэр зөөж авчирсныг хэргийн газрын  үзлэг хийж, агуулах, автомашиныг нь битүүмжилсэн. Холбогдох байгууллагуудаас үнэхээр зөвшөөрөлтэй, эсэхийг нь тодруулах, шинжилгээ хийлгэх гээд зохих ажиллагаа хийж эхэллээ” гэсэн юм.

Эх сурвалж: ӨНӨӨДӨР СОНИН 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57579
1 эможи

keyboard_arrow_up