Савлагаатай гурил жиндээ хүрэхгүй байгааг илрүүлжээ

2018 оны 5 сарын 22

Arslan.mn

ШӨХТГ-аас 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй хүнсний зах, худалдааны төв, дэлгүүрүүдийн үйл ажиллагаа Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцэж буй эсэхэд хяналт шалгалт хийжээ. Хяналт шалгалтын явцад зарим супермаркетад зарагдаж буй 5-25 килограммийн савлагаатай гурилууд баталгаат жиндээ хүрэхгүй байх зөрчил дутагдал илэрсэн байна. 

Тодруулбал, 5-25 килограммийн савлагаатай гурилууд баталгаат жингээсээ 300-800 гр дутах тохиолдол гарсан байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
57568
2 эможи

keyboard_arrow_up