ТАНЫ СОНОРТ: Наадмаар зогсоолууд үнэ төлбөргүй үйлчилнэ

2014 оны 7 сарын 11

Энэ жил долдугаар сарын 11-15-ны өдрүүд нь бүх нийтийн амралтын өдөр тохиож буй. Тиймээс ч эдгээр өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Ингээд эдгээр өдрүүдэд хийгдэх замын хөдөлгөөний зохион байгуулалтын талаар хүргье.

-  Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоо худгийн морь бариан орчинд 100 метрээс дотогш тээврийн хэрэгсэл оруулахгүй.

-  Наадмын зөвшөөрөл аваагүй иргэд эдгээр өдрүүдэд НЗЦГ, Соёолж, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Авто тээврийн газар зэргийн зогсоолд тээврийн хэрэгслээ үнэ төлбөргүй байрлуулах боломжтой.

-  Наадамчдад зориулж, Энхтайвны гүүрний урд байрлах “Шинэ өглөө”, ”Хурд" хорооллын баруун, зүүн талд болон Үндэсний худалдаа аж үйлдвэрийн. танхимын хойд талд таксины зогсоол гаргах юм.

-   2014.07.11-ний өглөө Төв цэнгэлдэх хүрээлэнд баяр наадмын нээлт эхлэхээс 2 цагийн өмнө НЗЦГ-ын баруун урд уулзвараас урагш Баянмонгол хорооллын баруун уулзвар хүртэл тээврийн хэрэгслүүдийг нэг чигийн хөдөлгөөнд оруулна.

-   2014.07.12-ны өглөө “Соёолон" насны морьдын уралдаан эхлэхэд Архангайн салдаг уулзвараас “Г, Ү" зогсоол руу эргэдэг гарц хүртлэх замыг 07:00 - 09:00 цагийн хооронд зүүнээс баруун тийш, морьд уралдаж ирсэний дараа “Г, Y” зогсоолоос Архангайн салдаг уулзвар хүртэл баруунаас зүүн тийш чиглэлд тус тус нэг чигийн хөдөлгөөнд оруулж замын хөдөлгөөнийг зохион байгуулна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5752
0 эможи
keyboard_arrow_up