УНТЭ-т зүрхний нээлттэй хавхлага солих мэс ажилбарыг анх удаагаа хийнэ

2018 оны 5 сарын 18

Зураг

Улсын Нэг болон Гуравдугаар төм эмнэлэг, Юта их сургуулийн эмч нар хамтран нийт 3-5 хүнд цусны зохиомол эргэлтийн нөхцөлд хавхлага солих, тосгуур хоорондын таславчийн цоорхой нөхөх, титэм судас сэргээн засах мэс заслыг ирэх сарын 21-25-нд УНТЭ-т хийнэ.

Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт анх удаа нээлттэй зүрхний хавхлага солих мэс ажилбарыг хийж буйгаараа онцлог юм. Цаашид АНУ-ын Юта их сургуулийн баг болон Улсын Гуравдугаар төв эмнэлэгтэй хамтран Зүрх шилжүүлэн суулгах хагалгаа хийх юм.
Дэлхийн улс орнуудад 1 сая хүн амд 1 зүрхний мэс заслын төв үйлчилж байж хүн амын зүрхний эмгэгийн тусламж үйлчилгээг хангадаг бөгөөд Монгол Улсад ойролцоогоор 3-4 Зүрхний мэс заслын төв шаардлагатай аж.
Монгол Улсын нас баралтын тэргүүлэх шалтгаанд Зүрх судасны тогтолцооны өвчлөл өндөр үзүүлэлттэй байсаар  байна. ДЭМБ-ын 2008 онд гаргасан судалгаагаар жилд ойролцоогоор 17.3 сая хүн зүрх судасны өвчнөөр нас барж түүний 7.3 сая нь титэм судасны өвчнөөр нас барсан бөгөөд улмаар энэхүү үзүүлэлт нь 2030 он гэхэд 23.3 сая болно гэсэн урьдчилсан таамаглал гарчээ. 
Эрүүл мэндийн хөгжлийн төвийн гаргасан 2016 оны статистик мэдээнд зүрх судасны өвчнөөс шалтгаалсан нас баралт тус онд нийт 5390, үүнээс эрэгтэй 3210, эмэгтэй 2270, өвчний ангиллаар нь авч үзвэл цочмог хэрлэгийн шалтгаант 3, хэрлэгийн шалтгаант зүрхний өвчнөөр 48, артерийн даралт ихсэлт 178, зүрхний  ишеми өвчнөөр1641, зүрхний цочмог шигдээсээр 838, цочмог миокардит 28, атеросклерок 83, тархи судасны хүндрэлээр 1683, бусад 867 I26-86 бүртгэгджээ.  
2014 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 16495 тохиолдол бүртгэгдсэний 34.3 хувийг зүрх судасны өвчин /10000 хүн амд 19.11 буюу 5500-6000 хүн/, 24.3 хувийг хавдар /0000 хүн амд 13.43 буюу 3500 орчим хүн/  эзэлж байгаа нь хорт хавдрын шалтгаант нас баралтаас  их байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57471
1 эможи

keyboard_arrow_up