2018 оны нэгдүгээр сарын 01-нээс өмнө сунгуулчихсан иргэдийн паспорт хүчинтэй

2018 оны 5 сарын 17

Arslan.mn

Гадаад Харилцааны Яамны сар бүрийн ээлжит хэвлэлийн бага хурал өнөөдөр болж  цаг үеийн зарим асуудлаар  ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Х.Мандахцэцэг мэдээлэл өглөө.

Тэрбээр  олон улсын иргэний нисэхийн байгууллага болон НҮБ-аас 2016 онд гадаад паспорт дээр гараар ямар нэгэн сунгалт хийхгүй гэсэн шийдвэрийг гаргасан. Энэ нь эргээд терроризмтэй тэмцэх олон улсын аюулгүй байдлыг хангах юм. Бид олон улсын заавар зөвлөгөөний дагуу 2018 оны нэгдүгээр сарын 01-нээс Монгол Улсын иргэдийн гадаад паспорт дээр аливаа нэг сунгалтыг хийхээргүй болсон. 2018 оны нэгдүгээр сарын 01-нээс өмнө сунгуулчихсан иргэдийн паспорт хүчинтэй.

Манай улсын ойрын хөршүүд болох Хятад, Солонгос, ОХУ, АНУ зэрэг орнуудад зорчиход аливаа нэг хүндрэл гарахгүй. Тухайн иргэн гадаад паспортынхаа хугацааг дууссаны дараа дахиад шинээр паспорт авна. Ер нь цаашлаад иргэдэд сэрэмжлүүлэг болгох үүднээс Казахстан, Израйль, Өмнөд Африк зэрэг улсууд руу Их британи улс руу сунгалттай паспортаар зорчихгүй гэсэн зөвлөмжүүдийг хүргүүлээд байгаа.

АНУ-аас H2 визийг манай иргэдэд олгох асуудал яригдаж байгаа. ГХЯ-наас АНУ-ын холбогдох байгууллагуудтай энэхүү визний төрөл ямар байх, иргэд маань очоод ямар нөхцөлд ажиллах вэ зэрэг нарийн ярих шаардлагатай асуудал бий.

Arslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
57418
1 эможи

keyboard_arrow_up