Наадмаар цахилгааны хязгаарлалт хийхгүй

2014 оны 7 сарын 10

“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компаниас урсгал засварын ажил хийж байгаатай холбогдуулан нийслэлийн хэмжээнд цахилгаан эрчим хүчийг өдөр бүр хэсэгчлэн хязгаарлаж байгаа юм. Маргааш Үндэсний их баяр наадам эхлэхтэй холбоотойгоор цахилгааны хязгаарлалтыг түр хугацаанд зогсоожээ. Тодруулбал, өчигдрөөс эхэлж хязгаарлалтаа зогсоосон байна. Ингэснээр ирэх даваа гариг буюу долдугаар сарын 14-нийг дуустал цахилгааны хязгаарлалт хийхээргүй болжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5741
0 эможи
keyboard_arrow_up