Ойрын 5 жилд нийслэлд 217,000 айлын, орон нутагт 122,000 айлын орон сууцны хэрэгцээ байна

2018 оны 5 сарын 17

Arslan.mn

Барилга, хот байгуулалтын яам, “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ, “МИК ОССК” ХХК-тай хамтран Монгол Улсын хэмжээнд орон сууцны зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн судалгааг хийлгэжээ. Судалгаанд тулгуурлан мэдээллийн сангийн программ хангамж боловсруулах ажил хийгдэж байгаа аж.

Судалгааны ажпыг “Монголын барилгын үндэсний ассоциаци” төрийн бус байгууллага, “Тэнхлэг зууч” ХХК-ийн түншлэл гүйцэтгэж, судалгааны тайланг өнөөдөр албан ёсоор хүлээлгэн өгсөн байна. Энэ талаар өнөөдөр холбогдох албаныхан мэдээлэл хийлээ.

ТОСК-ийн ерөнхий захирал Ж.Хичээнгүй:  

"Судалгаа нь Барилга хот байгуулалтын яам, Төрийн орон сууцны корпорацийн хувьд ойрын 5 жилийн хугацаанд хийгдээгүй байсан. Мэдээллийн баазыг тогтвортой ажиллуулах үүднээс анх удаа санаачлан зохион байгууллаа.

Энэхүү судалгааг хийлгэснээр салбарын байгууллагууд нэгдсэн судалгаа, мэдээлэлтэй болох, бодлого боловсруулагчид болон хөрөнгө оруулагчид орон сууцны эрэлт, нийлүүлэлтийн ойрын төлөвийг урьдчилан харах, төсөл, хөтөлбөрийг үр ашигтай, бодитой төлөвлөх, нийгмийн халамжийн бодлогыг зөв чиглүүлэх, хөрөнгийн салбарт менежмент, зохицуулалт хийхэд чухал ач холбогдолтой юм" гэлээ.

Arslan.mn

"Тэнхлэг зууч" компанийн захирал Д.Должинсүрэн: 

 "Монгол Улсын барилгын салбарын баримт, тоонууд их зөрүүтэй мэдээлэлтэй байдаг. Тиймээс судалгаагаар Монгол Улсын зах зээлд хэр хэмжээний орон сууцны эрэлт, нийлүүлэлт байгааг дэлгэрэнгүй байдлаар гаргаж өгсөн байгаа.

Судалгаагаар нийслэлд 2017 оны байдлаар 380,828 өрх амьдарч байгаагийн 43 хувь буюу 164,791 өрх нь инженерийн бүрэн хангамжтай орон сууцанд амьдарч байна.

Ойрын 5 жилд нийслэлд 217,000 айлын, орон нутагт 122,000 айлын инженерийн бүрэн хангамжтай орон сууцны хэрэгцээ байна.

Орон сууц худалдан авах хүсэлтэй нийслэлд амьдардаг өрхийн 16.3 хувь буюу 35,497 өрх, орон нутагт амьдардаг өрхийн 12.2 хувь буюу 14,905 өрх орон сууц худалдан авах чадамжтай байна гэсэн судалгаа гарсан байна.

Нийлүүлэлтийн хувьд, Улаанбаатар хотод 62,339 айлын орон сууцны 427 төсөл, орон нутагт 13,038 айлын орон сууцны 136 төсөл тус тус хэрэгжиж байна. Үүнээс ойрын 3 жилд нийслэлд 38,514 айлын, орон нутагт 10,822 айлын орон сууц ашиглалтад орох төлөвтэй байна.

Өнөөдрийн байдлаар зах зээл дээр 5,822 айлын орон сууц бэлэн борлуулагдаж байна. Үүний 4,622 айлын сууц нь 80 м2-аас доош талбайтай орон сууц байна. Эдгээрийн борлуулалтын дундаж үнэ 1 м2 нь 2,114,527 төгрөг байна" гэлээ.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57401
0 эможи

Jasrain ach huu
2018-05-17 16:14
Jasrain ach huu geed l 20hedtei zaluug TOSKiin zahiralaar tavichihaj bgaa yum uu? Ataarhmaar yum
keyboard_arrow_up