Төрийн албан хаагчдын цалинг энэ оны II улиралд багтаан нэмэхийг шаардаж байна

2018 оны 5 сарын 17

Arslan.mn

Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоо, ШУА-ийн ҮЭ-ийн хорооны удирдлагууд, ҮЭ-ийн сонгуультнууд цалин хөлс нэмэгдүүлэх, ажлын ачааллыг бууруулах шаардлагаа дэмжиж ажил хаялтын өмнөх суулт хийж эхэлсэн. Тэдний суултыг МҮЭ-ийн холбоо болон Авто зам, Нэгдмэл, Хүнс ХАА, Байгаль орчин, Ажилтан албан хаагчдын ҮЭ-ийн холбоо, 21 аймгийн ҮЭ-үүд дэмжиж, эв санааны нэгдлээ илэрхийлжээ.

Хамтын гэрээ, хэлэлцээр байгуулах явцад санал зөрүүтэй асуудлаар, мөн хамтын гэрээ хэлэлцээрийн заалтыг биелүүлэх талаар шаардлага тавьж Хөдөлмөрийн хамтын маргаан үүсгэх эрхийг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу зөвхөн ажилтны төлөөлөгчид эдэлдэг байна.

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын нэмэлт хэлэлцээ тавдугаар сарын 15-наас үргэлжилсэн боловч цалин хөлсний нэмэгдлийн асуудлаар Засгийн газраас тодорхой шийдэл, санал гаргаагүй тул дахин завсарласан талаар МҮЭХ-ноос өнөөдөр мэдээлэл хийлээ.

Arslan.mn

МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар "МҮЭХ-ны шахалтаар тавдугаар сарын 1-нд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын нэмэлт хэлэлцээ эхэлсэн хэдий ч Засгийн газраас цалин нэмэгдүүлэх асуудлаар ямар ч шийдэлгүй орж ирсэн, мөн цалин нэмэх асуудлаар Олон улсын валютын сантай зөвшилцөх шаардлагатай гэсэн учраас 15 хүртэл завсарласан гэсэн 15-нд орж ирэхдээ бас ямар ч шийдэлгүй орж ирлээ.

Тиймээс Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхий зөвлөлийн Тэргүүлэгчдийн өчигдрийн хурлаар Төрийн албан хаагчдын цалин хөлсийг 50-иас доошгүй хувиар энэ оны 2 дугаар улиралд багтаан нэмэгдүүлэхийг шаардаж байна. Энэ саналын хариуг 2018 оны тавдугаар сарын 21-ний дотор ирүүлээгүй, хэлэлцээрийг эхлүүлж, санал нэгдээгүй тохиолдолд тухайн өдрөөс Хөдөлмөрийн хамтын маргаан үүсгэхээр шийдвэрлэлээ. Уг шийдвэрийг МҮЭХ-ны 36 гишүүн байгууллага дэмжиж ажиллахаа илэрхийлээд байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1 дэх хэсгийг үндэслэн Хөдөлмөрийн хамтын маргаан үүсгэхээр шийдвэрлэснийг Монгол улсын Засгийн газар, Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд мэдэгдсэн. Засгийн газар 2014 оноос хойш үүргээ биелүүлэхгүй цаг алдуулж, хуурсаар ирсэн. Энэ жил ч гэсэн цаг алдуулах тактик үргэлжилж байна гэж хэрж байгаа.

Мөн МҮЭ-ийн холбооноос цалин нэмэгдүүлэх хэлэлцээ болон ажил хаялтын өмнөх суулт үргэлжилж байна. Энэ байдал цаашаа үргэлжилж, тэмцлийн хурц хэлбэр рүү орох, нийгмийн тогтворгүй байдал үүсэх нөхцөл үүссэн учраас МҮЭХ нэгдсэн зохион байгуулалтаар хангаж ажиллахаар болсон" хэмээлээ.

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnTArslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57397
0 эможи

ZOCHIN
2018-05-18 19:59
AN-IINHAN HAMAG BAYALGIIG HULGAILSANAAS IIM BAIDALD ORSON.ODOO MAN ARAI DEERDUULJ BAINA.TSAASHID BAIDAL SAIJRAH BAIH.AHIJ AN--IIG HEZEE CH SONGOHGUI YUM SHUU.
keyboard_arrow_up