Улаанбаатарт агаарын чанарын мэдээг 10 байршилд дэлгэцээр харуулна

2014 оны 7 сарын 10

УИХ-аас “Агаарын тухай” хуульд өнгөрсөн оны 12-р дугаар сард нэмэлт өөрчлөлт орж, тус Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо нь Засгийн газрын бүрэн мэдэлд шилжин шинэ бүтэц, зохион байгуулалтаар ажиллаж байгаа билээ. Тус хорооноос иргэд, олон нийтэд агаарын чанарын төлөв байдлын талаар мэдээлэл, зөвлөмж, зөвлөгөө авах, ил тод байдлыг хангах, тэдний оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Агаарын чанарын ухаалаг хяналтын систем”-ийг нэвтрүүлэхээр зэхэж байгаа юм байна.
Уг системыг нэвтрүүлснээр иргэд агаарын бохирдлын мэдээг өөрийн оршин байгаа газар, тухайн цагт авах боломжтой болох юм. Мөн Улаанбаатар хотын хөдөлгөөны нягтрал ихтэй 10 цэгт агаарын чанарын мэдээг LED дэлгэцээр дамжуулан иргэдэд ойлгомжтой байдлаар мэдээлэх гэнэ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5737
0 эможи
keyboard_arrow_up