Нэрт яруу найрагч А.Эрдэнэ-Очир бурхны оронд заларчээ

2018 оны 5 сарын 15

Arslan.mn

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын уугуул Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, “Болор цом” яруу найргийн наадмын эзэн, Монголын Зохиолчдын эвлэлийн Удирдах зөвлөлийн тэргүүн, нэрт яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир өчигдөр /2018.05.14/ цаг бусаар тэнгэрийн орноо одож, Монголын утга зохиолд нөхөж барашгүй уй тохиолоо.

А.Эрдэнэ-Очир найрагч  Монголын их утга зохиол, яруу  найрагт түүхийн шинэ хуудсыг нээж “Ерээд оныхон” хэмээн нэрлэгдсэн  нэгэн үеийн яруу найрагчдын төлөөлөгч бөгөөд уран бүтээлээрээ уншигч олондоо танигдсан, хүлээн  зөвшөөрөгдсөн энэ цагийн  шилдэг уран бүтээлч байсан билээ. 

Тэрээр монгол үндэсний үнэт өв болох утга зохиол, яруу найраг хэмээх соёлыг хүүхэд багачуудад таниулан сурталчлах, тэднийг яруу найрагт хөтлөн оруулах, ач тусыг нь мэдрүүлэх, даяаршлын эрин зуунд хэл соёлоо авч үлдэх, хойч үеэ сурган хүмүүжүүлэх үйл хэрэгт сэтгэл, зүтгэл, хөдөлмөрөө зориулан ажиллаж байсан утга зохиол, соёлын нэртэй зүтгэлтэн байлаа.

Нэрт яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очирын гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, ах, дүү хамаатан садан, анд найз, журмын нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
10
ouch an post
confuse an post
angry an post
1
57259
12 эможи

keyboard_arrow_up