450,000-500,000 еврогийн санхүүжилттэй аялал жуулчлалын төслийг эхлүүллээ

2018 оны 5 сарын 14

Arslan.mn

“Монгол Улсын тогтвортой аялал жуулчлал, хүртээмжтэй эдийн засаг” төслийн нээлтийн ажиллагаа өнөөдөр боллоо.

Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар, Тайландын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (TICA), Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн (GIZ) Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага хөтөлбөр хамтран “Монгол Улсын тогтвортой аялал жуулчлал, хүртээмжтэй эдийн засаг” төслийг энэ оны нэгдүгээр сараас хэрэгжүүлж эхэлжээ.

2.5 жилийн хугацаатай хэрэгжих уг төсөл 450,000-500,000 еврогийн санхүүжилттэй. Үүний 200,000 мянган еврог Германы Засгийн газар, 200,000 еврог Тайландын Засгийн газар, 50,000 еврог Монгол Улсын Засгийн газраас гаргаж, санхүүжүүлэхээр төлөвлөжээ.

Arslan.mn

 

Тус төслийн хүрээнд: 

  • Аялал жуулчлалын байгальд ээлтэй бүтээгдэхүүн болон үнэ цэнийн сүлжээг Монгол Улсын 3 аймагт бий болгох, 
  • Аялал жуулчлалтай холбоотой үйлчилгээг хөгжүүлэх, маркетинг хөгжүүлэхэд төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, 
  • Орон нутгийн болон аймгийн засаг захиргааны аялал жуулчлалын төлөвлөлт, аялал жуучлалын чиглэлийн менежментийг сайжруулахад дэмжпэг үзүүлэх,
  • Аялал жуулчлалын салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах, хөрөнгө оруулалтыг дэмжих арга хэмжээг үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57245
0 эможи

keyboard_arrow_up