Хүнсний гол нэрийн барааны ҮНЭ ХАНШ

2018 оны 5 сарын 14

Arslan.mn

Ажиглалтаар савласан дээд гурилын үнэ өмнөх сараас 1-р зэргийн задгай гурилын үнэ 0.4 хувиар буурсан бол өмнөх 7 хоногтой харьцуулахад гурилын үнэ өөрчлөлтгүй байна.

Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: Цагаан будааны үнэ өмнөх сараас 4.5 хувиар өсчээ. Элсэн чихрийн үнэ өмнөх сараас 0.5 хувиар өсчээ.

Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: Төмсний үнэ 0.4 хувиар буурсан бол хүрэн манжингийн үнэ 5.2 хувь, луувангийн үнэ 4.1 хувь, байцааны үнэ 3.8 хувиар өссөн байна. Харин сонгины үнэ өөрчлөлтгүй байна. Ажиглалтаар хүрэн манжингийн үнэ 2.1 хувь, байцааны үнэ 2.7 хувиар өссөн бол бусад хүнсний ногооны өөрчлөлтгүй байна.

Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: Савласан /1 литрийн/ сүүний үнэ 0.7 хувь, задгай сүүний үнэ 2.0 хувиар буурсан бол “элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 0.2 хувиар өссөн байлаа. Ажиглалтаар сүүний үнэ өөрчлөлтгүй байна. Ургамлын тос болон цөцгийн тосны үнэ өмнөх сараас болон өмнөх 7 хоногоос өөрчлөлтгүй байлаа.

Эх сурвалж: MNB.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57228
0 эможи

keyboard_arrow_up