Сэргээгдэх эрчим хүчний үндэсний форум болно

2018 оны 5 сарын 14

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Сэргээгдэх Эрчим Хүчний Үндэсний Форум” тавдугаар сарын 24-нд Корпорэйт Конвеншн Центр (МҮХАҮТ-ын дэргэд) -т зохион байгуулагдах гэж байна.

Тус форумын ерөнхий зохион байгуулагчаар Эрчим хүчний яам, Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбоо, Монголын салхины эрчим хүчний ассоциациуд, хамтран зохион байгуулагчаар Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага, Дэлхийн салхины эрчим хүчний зөвлөл ажиллаж байна.

Энэ удаагийн форум нь бодлого алслагдсан бүс нутагт бие даасан сүлжээ байгуулах, нэгдсэн сүлжээн дэх сэргээгдэх эрчим хүчний өнөөгийн байдал, сэргээгдэх эрчим хүч ашиглан хот суурин газрын агаарын бохирдлыг бууруулах гэсэн сэдвүүдийг голлон хөндөхөөр төлөвлөгдсөн.

Онцолбол, уул уурхайн хэрэглээнд сэргээгдэх эрчим хүч ашиглах, бага хүүтэй сэргээгдэх эрчим хүчний төслийг санхүүжилтийг дотоодын эх үүсвэрээс авах боломж, ШТС-уудын дотоод хэрэглээг нарны эрчим хүчээр хангах, айл өрх, албан байгууллагын дулаан хангамжийг газрын гүний дулаан ашиглан шйидвэрлэх зэрэг илтгэлүүд танилцуулагдаж, нээлттэй хэлэлцүүлэг өрнөх юм.

Урьдчилсан байдлаар тус форум 600 гаруй зочид оролцох ба GoGo.mn, Bloomberg TV мэдээллийн ивээн тэтгэгчээр хамтран ажиллаж, олон нийтэд сэргээгдэх эрчим хүчний талаар үнэн бодитой, тэнцвэртэй мэдээллийг хүргэх болно. Мөн форумын ач холбогдол өндөртэй хэсгийг шууд дамжуулахаар төлөвлөөд байна.

Форумын хөтөлбөрийг http://mria.mn/9th-forum линкээр үзнэ үү.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57219
0 эможи

keyboard_arrow_up