ФОТО : ГЭГЭЭН МУЗА-ийн ШИЛДЭГҮҮД тодорлоо

2018 оны 5 сарын 14

“Гэгээн Муза” 14 дэх удаагийн олон улсын театрын наадам энэ оны тавдугаар сарын 07-13-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Гэгээн Муза”-гийн шилдэгт өрсөлдөх жүжгүүдийн шалгаруулалтын тоглолт тавдугаар сарын 07-12-ны өдрүүдэд УДЭТ-т болсон бөгөөд өнөөдөр /2018.05.13/ шагнал гардуулах ёслолын ажиллагаа болов. “Гэгээн Муза” 14 дэх удаагийн олон улсын театрын наадам “Хүүхэд оролцооны бүтээл” болон “Драмын жүжгийн төрөл”, “Хөгжимт жүжгийн төрөл”, “Хүүхдийн жүжгийн төрөл”, “Нэг хүний жүжгийн төрөл” гэсэн номинациар зохион байгуулагдав.

Энэ удаагийн “Гэгээн Муза” наадамд Монгол, ОХУ, Коссова, Хонконг, БНХАУ-ын ӨМӨЗО, АНУ, Аргентин, Украйн улсын уран бүтээлчид болон зочин шүүгчид оролцож байгааг зохион байгуулагчид онцоллоо. Энэ удаагийн наадмын “Нэр дэвшүүлэх комисс”-ийн нэгдүгээр шатны үзлэгт гадаад, дотоодын нийт 50 гаруй уран бүтээл бүртгэгдэж, 26 бүтээл шалгарсан бөгөөд хоёрдугаар шатанд цомын төлөө өрсөлдсөн юм.

Наадмын зочин шүүгчээр ОХУ-ын гавьяат жүжигчин, Оросын театрын зүтгэлтэн нарын холбооны гишүүн В.В.Мирошниченко, Коссова улсын Олон улсын театрын институтийн Ерөнхийлөгч, жүжигчин, найруулагч Ментор Зумбераж, Хонконгийн Театрын урлагийн сургуулийн багш, жүжгийн зохиолч Жанис Пуун нар урилгаар ирж ажиллалаа. 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

ФОТО

Эх сурвалж: гэрэл зургийг Mpa.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57189
0 эможи

keyboard_arrow_up