ТЕГ-аас зохион байгуулсан уралдаанд нэгдүгээр сургуулийн сурагчид түрүүлэв
Монгол Улсын Татварын ерөнхий газраас 2018 оны тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг зохион байгуулж байгаа билээ. Энэ хүрээнд Татварын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, ирээдүйн татвар төлөгчдөд татварын мэдлэг олгох, татвар төлөх нийгмийн сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор БСШУСЯ-тай хамтран Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид болон их, дээд сургуулийн оюутнуудад зориулсан сургалт, сурталчилгаа, уралдаан тэмцээнүүд зохион байгуулсан.

Энэ хүрээнд ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд “Татвар бидний амьдралд” сэдэвт зохион бичлэгийн уралдаан зарлаж, дүнгээ гаргалаа. Уралдаанд Нийслэлийн нэгдүгээр сургуулийн 9б ангийн сурагч Б.Гоомарал тэргүүн байр, Э.Намуундөл хоёрдугаар байр эзэлжээ.
|
Эх сурвалж: erennews.mn
|


