Сэрэмжлүүлэг: Өнөөдөр ихэнх нутгаар шуурна
Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн өнөөдрийн цаг агаарын урьдчилсан төлвийг хүргэж байна. Өнөөдөр Баян-Өлгийн нутаг, Увсын баруун өмнөд, Ховдын хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч, шороон шуурга шуурна. Бүх нутгаар салхи шуургатай байх тул гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхааруулж байна.
2018 оны 05 дугаар сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 8-13 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндий, Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 14-19 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 24-29 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 20-22 хэм дулаан байна.
Өглөө 05.00 цагт Улаанбаатарт: 3 хэм дулаан, харьцангуй чийг 52 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.









