ФОТО: 11 хос хуримаа хийлээ

2018 оны 5 сарын 11

Arslan.mn

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Нийгмийн халамжийн газар, Гэрлэх ёслолын ордон хамтран дэлхийн Гэр бүлийн өдрийг угтаж “Бид нэг гэр бүл” өдөрлөгийг өнөөдөр Гэрлэх ёслолын ордонд зохион байгуулж байна. Өдөрлөгийн хүрээнд гэр бүл болоод 10-аас дээш жил амьдарсан 11 хосын хуримын ёслолыг зохион байгуулж байгаа юм.

Мөн энэхүү арга хэмжээний хүрээнд 700 гэр бүлд гэр бүлийн үнэ цэнэ сэдэвт сургалтыг зохион байгуулж, Гэрлэх ёслолын ордонтой танилцуулсан байна.

НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1994 оноос эхлэн жил бүрийн тавдугаар сарын 15-нд “Гэр бүлийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлж байх тогтоол гаргаж байжээ.

Өдөрлөгт нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр, нийслэлийн Нийгмийн халамжийн газрын дарга Т.Оюунчимэг, дүүргүүдийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн хамт олон, 11 хосын гэр бүл оролцов.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
57158
2 эможи

keyboard_arrow_up