БЯЦХАН ЗОРЧИГЧ: Замын хөдөлгөөнд хүүхдийг аюулгүй зөв оролцуулах дадлыг хэвшүүлье

2018 оны 5 сарын 11

Arslan.mn

Хүүхдийг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулж буй “БЯЦХАН ЗОРЧИГЧ” аяны нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр  Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болж өндөрлөлөө.

Тус аяныг Монгол улсад Гэмт хэргээс Урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар, Замын цагдаагийн алба, НЭМҮТ, НҮБ-ын Хүүхдийн сан болон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын ассоциаци ТББ, зэрэг байгууллагууд хамтран нэг сарын хугацаатай зохион байгуулж байгаа юм.

Arslan.mn

Замын цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Лхагважаргал "Жил бүрийн урин дулааны цаг эхэлсэн энэ үеэс буюу тавдугаар сарын 1-нээс эхлэн 10 дугаар сарын 1-нийг хүртэл хүүхдүүд зам тээврийн осолд өртөж амь нас, эрүүл мэндээрээ хохирох явдал эрс нэмэгддэг. Ялангуяа орон нутгийн замд хүүхдүүд осол, хэрэгт өртөж амиа насаа алдах харамсалтай хэргүүд гардаг. Үүнийг таслан зогсоох, мөн зам тээврийн осол хэргийн хорыг иргэд, жолоочдод мэдээлэх зорилгоор “Бяцхан зорчигч” үндэсний аяныг зохион байгуулж байна. Энэхүү аян 21 аймаг, нийслэлийн 6 дүүрэг, алслагдсан хороо, дүүрэг гээд улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаагаар онцлогтой.

Хамгийн гол ажил орон нутгийн зам дахь хяналт шалгалтыг эрчимжүүлэх, зам тээврийн осол хэргийн улмаас мөн орон нутгийн замд зорчиж байгаа үедээ амь нас, эрүүл мэндээрээ хохирч байгаа гол шалтгаан нөхцлийг арилгахын тулд иргэдийн дуу хоолойг хүргэх, иргэдийг аянд нэгдүүлэх явдал юм. Хүүхдээ зөв тээвэрлэхийн тулд хамгаалалтын суудал хэрэглэж хэвших ажилд нийт иргэдийг оролцуулахад гол анхаарлаа хандуулж ажиллаж байна" хэмээлээ.

Arslan.mn

Өнөөдрийн арга хэмжээний хүрээнд:
1. Хүүхдийн зориулалтын хамгаалалтын суудлын худалдаа, солилцоо, сургалт
2. Унадаг дугуйн зөвлөгөө, үзэсгэлэн худалдаа
3. Автомашины үзэсгэлэн
4. Замын хөдөлгөөнд зөв, аюулгүй оролцох чиглэлээр хүүхдэд зориулсан сургалт, Мини дром
5. Жүжигчилсэн болон урлагийн тоглолт
6. Төрөл бүрийн тэмцээн, гарын бэлэг зэрэг сонирхолтой арга хэмжээнүүд
7. Замын хөдөлгөөний аюулгүйн зөвлөмж, гарын авлага, зураг хуудас, стикэр зэргийг үнэ төлбөргүй хүргэх юм.

Arslan.mn

“Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хүүхдийн элч”, Чингэлтэй дүүргийн 117 дугаар бүрэн дунд сургуулийн 11а ангийн сургач У.Анужин "Өнөөдөр хүүхдүүдийг Монголын ирээдүй гэж яриад л байдаг. Эцэг эхчүүд өсгөж хүмүүжүүлсэн тэр хайрынхан хариуд өвдсөн, эсвэл өтөлсөн үед нь хөлийг нь хуших үр минь гэж боддог болохоор биднийг ирээдүйгээ гэж боддог юм байна. Тэгвэл яг одоо таны хүүхэд таны хөлийг хуших шиг энэ хорвоо дэлхий, энэ Монголын чинь ирээдүй юм байна. Таны хөлийг хучихаас гадна энэ жижигхэн Монгол гэдэг улсын, Монгол гэдэг гэр бүлийн, Монгол гэдэг ээж аавын тэр бүх хүмүүсийн хөлийг нь хуших ирээдүйг нь залах тэр хүүхдүүд юм байна.

Бидний хажууд ирсэн надаас нэг алхмын цаана ирсэн байгаа асуудлыг хүн бодохоос ярихаас түүнийг шийдвэрлэх арга замыг хайхаас өөр арга байхгүй. Миний дүү бас би зам тээврийн осолд өртөөгүй ч гэсэн маш олон хүний дүү над шиг олон хүүхэд зам дээр халуун амьсгалаа тавьж байна. Хүүхдүүдийн дуу хоолойг томчуудад хүргэж, биднийг хамгаалах ямар нэгэн шийдвэрийг гаргах сэдлийг өгөхийг илтгэлээрээ харуулахыг зорьсон юм.

Хүүхдүүдийг аль хэдийн зам тээврийн осолд өртчихсөн хойно замын цагдаа нарын буруу аль эсвэл хүүхдүүдээ харж чадаагүй эцэг эхийн буруу, бүр зарим хүмүүс хүүхдийн буруу гээд гурвалсан бие бие рүүгээ бурууг чихэх үйл ажиллагаа явагдаад байдаг. Эндээс хүүхдүүдээ хамгаалах хүн нь эцэг эхчүүд өөрсдөө. Хүүхдүүд өөрсдөө сэрэмжтэй байх нь зөв. Гэхдээ хүүхдүүдийг хүмүүжүүлдэг хүн нь өөрөө эцэг эх гэдгийг сайн анхаарах хэрэгтэй юм болов уу.  Эцэг эхчүүдэд хандаж хүүхдүүдээ хамгаалаач ээ гэж хэлмээр байна." хэмээлээ.

Arslan.mn

Энэхүү аянд хүүхдийн төлөө сэтгэл зүрхтэй хүн бүрийг нэгдэхийг уриалж, хүүхдийн хамгаалалтын суудал, хамгаалах бүс тохируулагч, суудал өндөрсгөгч гэх мэт аюул, ослоос хамгаалах хэрэгслийг хэрэглээ болгон  хэрэглэж хэвших, хүүхэддээ замын хөдөлгөөнд оролцох дадлыг багаас нь хэвшүүлэх, зөв үлгэр дууриалал үзүүлэхийг уриалж байна.
ШУУД ҮЗЭХ:

Arslan.mn

Arslan.mn
Arslan.mn
Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn
Arslan.mn
Arslan.mn
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
57154
1 эможи

keyboard_arrow_up