ФОТО: “Инновацийн үзэсгэлэн 2018” үзэсгэлэнд 100 гаруй байгууллага 200-300 орчим төрлийн бүтээгдэхүүнээр оролцож байна

2018 оны 5 сарын 11

Arslan.mn

 

Боловсрол Соёл Шинжлэх Ухаан Спортын Яам, технологийн сан, Шинжлэх ухааны академи, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, ШУТИС хамтран "Монголын инновацийн 7 хоног-2018" арга хэмжээг зохион байгуулж байгаа билээ.

Уг арга хэмжээний хүрээнд "Инновацийн үзэсгэлэн-2018" тавдугаар сарын 11-нээс 12-ны өдрүүдэд 11:00-18:00 цагийн хооронд "Улаанбаатар чуулга"-ын байранд болж байна.

Энэ удаагийн үзэсгэлэнгээр инновацийн талаарх хязгаарлагдмал ойлголтыг өөрчлөх үүднээс мэдээллийн технологи, нийгэм, соёлын, төрийн үйлчилгээний зэрэг инновацийн олон төрөлтэй бодитой танилцах боломжийг олгож байна.

Энэ талаар Нийслэлийн үйлдвэрлэл инновацийн газрын, инновацийн хэлтсийн дарга Ш.Ням "Нийгэм соёлын инновацийн чиглэлээр олон төслүүд гарч байна. Жишээ нь хурган чих гээд хөгжмийн зэмсгийн талаар ярьж болно. Энэ нь дундаж зууны үед хэрэглэж байсан хөгжмийн зэмсгийг шинээр бий болгоод орчин үеийн хөгжимтэй хослуулж байна.

Төрийн үйлчилгээнд нэвтрүүлж байгаа цахим машинаас эхлээд торгууль, авто тээврийн хэрэгслийн хураамжийг төлөх аль хэдийн хэрэглээнд нэвтэрсэн бүтээгдэхүүнүүд үзэсгэлэнд гарч байгаа.

Энэ удаагийн үзэсгэлэнд ойролцоогоор 100 гаруй байгууллага 200-300 орчим төрлийн бүтээгдэхүүнээр оролцож байна. Үзэсгэлэнгийн үеэр урлагийн үзүүлбэр мэт бүтэн хоёр өдрийн тайзны арга хэмжээ, инновацийг хэрхэн боловсролд хэрэгжүүлж байгаа болон маркетингийн зөвлөгөө өгч байна" гэлээ.

Үзэсгэлэнд уламжлалт тоглоом наадгай, гоо сайхны болон арьс ширэн, ноосон гээд технологийн шийдэл, шинэлэг санааг илэрхийлсэн олон бүтээгдэхүүн дэлгэгджээ. 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57150
0 эможи

keyboard_arrow_up