Хувьсгалчдын гудамжны замын хөдөлгөөнийг нээлээ

2014 оны 7 сарын 10

Хувьсгалчдын гудамж буюу Зурагтын шинэ эцсээс Баянхошууны уулзвар хүртэлх 4.6 км авто замыг өргөтгөн шинэчлэх ажлыг "Экспресс зам" ХХК гэрээ байгуулан гүйцэтгэж байгаа юм. 7 метрийн өргөнтэй байсан тус замыг өргөтгөснөөр зорчих хэсэг 14 метр, явган хүний зам хоёр талдаа тус бүр 2.25 метр, хөвөө 0.5 метр, мөн далангийн өргөнийг оруулан нийт 21 метрийн өргөнтэй болно. 5 дугаар сарын 09-нөөс эхлэн хөдөлгөөн хязгаарласан зүүн хэсгийн 2.2 км замыг баяр наадмын өмнө хучилт хийж нээлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5715
0 эможи
keyboard_arrow_up