ТАНЫ СОНОРТ: Наадмаар өрхийн эмнэлгүүд ажиллана
Баяр наадмын өдрүүдэд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын хариуцлагатай жижүүр 10-16-ны өдрийн 20:00-09:00 цаг хүртэл ажиллаж, 320981 дугаарын утсаар иргэдээс гомдол санал хүлээж авах юм байна.
Эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээний хувьд долдугаар сарын 11, 12, 13, 14, 15-ны өдрүүдэд 10.00-16.00 цагийн хооронд Өрхийн эрүүл мэндийн төвүүд бүгд ажиллана. Мөн дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дотор, мэс засал, шүдний кабинетууд ажиллаж иргэдэд үйлчилгээ үзүүлнэ. Баяр наадмын өдрүүдэд 10.00-16.00 цагийн хооронд “Шүд эрүү нүүрний эмгэг судлалын төв” ажиллаж нэн яаралтай амны хөндийн тусламж үйлчилгээг үзүүлэх юм. Наадмын үеэр буюу сурын болон шагайн харвааны талбай, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дотор, гаднах талбайд түргэн тусламжийн автомашин, эмчийн хамт ажиллуулж, эмнэлгийн тусламж үйлчилгээг Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийн Эрүүл мэндийн нэгдэлүүд хариуцаж ажилланэ гэж НЭМГ-аас мэдээлэв.