ХЗХ-дын удирдлага, гишүүдэд зориулсан сургалт боллоо

2018 оны 5 сарын 11

Санхүүгийн зах зээлийн салбарынхан СЗХ-г дэмжиж буйгаа илэрхийллээ Arslan.mn

Санхүүгийн зохицуулах хороо, Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар хамтран “Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр”-т хамрагдан ажилладаг Хадгаламж, зээлийн хоршоодын удирдлага, гишүүдэд зориулсан сургалт зохион байгууллаа. Сургалтад хоршоодын дарга, хяналтын зөвлөлийн дарга, гүйцэтгэх удирдлага болон төлөөлөн удирддаг гишүүд хамрагдсан юм.

Сургалтаар ХЗХ-ны салбарын хууль эрх зүйн зохицуулалт, тэр дундаа хоршооны засаглал, үүрэг хариуцлага, удирдах бүрэлдэхүүнд тавих хяналт болон хуульд заасан хугацаатай үүрэг хариуцлагын талаар Хорооны ХЗХ-ны газрын дарга Ц.Алтантуул болон бусад мэргэжилтнүүд дэлгэрэнгүй танилцуулга, хичээл явуулсан юм. Мөн СЭЗИС-ийн багш, доктор Б.Мөнхзаяа “Зээлийн эрсдэлийн удирдлагын менежмент” сэдвээр лекц уншлаа.

Хороо Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газартай хамтран дээрх хөтөлбөрт хамрагдсан хоршоодын үйл ажиллагаанд хуулийн дагуу хяналт тавьж, зөвлөгөө мэдээллээр ханган, шаардлагатай сургалтыг тогтмол явуулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57124
0 эможи

keyboard_arrow_up