ШУУРХАЙ: ӨНӨӨДӨР АЖИЛ ХАЯЛТЫН ӨМНӨХ СУУЛТТАЙ

2018 оны 5 сарын 11

Arslan.mn

Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос энэ сарын 8-ны өдөр сувилагч, эмнэлгийн ажилтнуудын жагсаалыг зохион байгуулсан билээ. Жагсаалаар  Засгийн газар, Ерөнхий сайд, Эрүүл мэндийн яаманд хандан дараах шаардлагыг хүргүүлсэн аж.

  • Эрүүл мэндийн салбарын ажилтны цалинг энэ оны хоёрдугаар улиралд багтаан 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэх
  • Сувилагчдыг төрөөс дэмжиж, нийгмийн хамгаалал, хүний нөөцийг тогтоох, хүний нөөцийн стандартын дагуу ажиллахад шаардагдах хөрөнгийг 2019 оны төсөвт тусгах
  • Эрүүл мэндийн салбарын ажилтны үр дүнгийн мөнгөн урамшууллыг 60 хувьд хүргэх
  • Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч, ажилтнуудын томуугийн дэгдэлтийн үед ажилласан илүү цагийн хөлсийг олгох.

Дээрх шаардлагыг ажлын гурав хоногт багтаан шийдвэрлээгүй учраас өнөөдөр буюу 5 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн  Эрүүл мэндийн салбарт шудрага үнэлэмж тогтоохыг шаардсан АЖИЛ ХАЯЛТЫН ӨМНӨХ СУУЛТ-ыг төв талбай дээр өглөө 09.00-10.00 цагийн хооронд хийнэ. 

 

 

Эх сурвалж: Гэрэл зургийг mpa.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57118
1 эможи

keyboard_arrow_up