Барилгын ханган нийлүүлэгчдийн II чуулга ирэх лхагва гарагт болно

2018 оны 5 сарын 10

Барилгын материалын үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор Барилгын салбарын ханган нийлүүлэгчдийн хоёрдугаар чуулганыг зохион байгуулж байна. Чуулган энэ сарын 16-нд МҮХАҮТ-д болно.

Эдийн засгийн нөхцөл байдал сэргэх, гадны хөрөнгө оруулалтууд сэргэсэн энэ үед барилгын салбарын ханган нийлүүлэгчид болох барилгын материал үйлдвэрлэгчид, худалдаа эрхлэгчдэд үйл ажиллагаагаа хэрхэн чиглүүлэх, баримтлах бодлого, чиг баримжаа, арга замыг танилцуулахаар төрийн байгууллагууд болон Монголын урдаа барих эдийн засагч, менежерүүд илтгэл тавьж, зөвлөгөө өгнө.

Тодруулбал, төрийн байгууллагууд болон салбарын аж ахуйн нэгжүүд хоорондоо харилцан уялдаатай ажиллах боломжийг дэмжсэн энэхүү чуулганд Барилга, Хот Байгуулалтын Яам, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Монголын Барилгын Үндэсний Ассоциаци, Монголын Барилгын Материал Үйлдвэрлэгчдийн Холбоо, “Барилга.МН” болон Барилгын материалын үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудын удирдлагууд, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, худалдааны төлөөлөгчид оролцох аж.

Чуулганд барилгын салбарт төрөөс баримтлах бодлого чиглэл, төрийн худалдан авах ажиллагаанд болон нийслэл дэх бүтээн байгуулалтад ханган нийлүүлэгчдийн оролцоо, Монгол улсын эдийн засгийн төлөв байдал, барилгын салбарын нөлөөлөл, чанарын удирдлагын нэгдсэн тогтолцоо, ханган нийлүүлэлтийн төслийн менежмент, борлуулалтаа нэмэгдүүлэх арга зам зэрэг сэдвүүдээр илтгэл тавьж, сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэхээр төлөвлөжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57116
0 эможи

keyboard_arrow_up