СХДүүрэгт 993 гахайг устгажээ
2014 оны 7 сарын 10
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах гахайн аж ахуйд өнгөрөгч сарын 26-ны өдөр “Гахайн сонгомол мялзан”, “Гахайн үржил амьсгалын замын хам шинж” хоёр төрлийн гоц халдварт өвчин гарсан байна. Уг өвчин гарсантай холбогдуулан тус дүүргийн Засаг даргын энэ сарынм 02-нд гаргасан захирамжаар хорио цээрийн дэглэмийг тус гахайн аж ахуйд тогтоож, энэ сарын 08-ны өдөр 993 гахайг зохих журмын дагуу булж устган, 31.200 м.кв талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
5711
0 эможи