СОЛОНГОСЫН ВИЗ гаргаж өгч чадна гэсэн амлалт өгч буй хувь хүн, байгууллагаас БОЛГООМЖЛООРОЙ

2018 оны 5 сарын 10

Arslan.mn

Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Элчин Сайдын Яам, Цагдаагийн Ерөнхий Газар хамтран өнөөдөр мэдээлэл хийж байна.

Уг хурлын үеэр БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-нд хандан виз мэдүүлэгчдийн зүгээс 15 нэр төрлийн бичиг баримтыг хуурамчаар үйлдэж, бусад виз мэдүүлэгчдээ давхар хохироогоод зогсохгүй өөрсдөө зорчих эрхээ хязгаарлуулж, Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээхэд хүрдэг гэх мэдээллийг өгч байгаа юм.

ШУУД ҮЗЭХ: 

Arslan.mn

БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Консул Кил Кан Муг "Сүүлийн үед иргэд виз мэдүүлэхдээ бүрдүүлж өгдөг бичиг баримтыг хуурамчаар үйлдэх тохиолдол нэлээд ихсэж байгаатай холбогдуулан НДЕГ болон ЦЕГ-тай хамтран мэдээлэл хийж байна. 

Хоёр улсын харилцаа сайжирч харилцан зорчих иргэдийн тоо нэмэгдэж байгааг бид нааштай хүлээн авч байгаа. Солонгос руу зорчих хүсэлтэй иргэдийн дунд хуурамч бичиг баримт бүрдүүлэх зөрчил нэлээд олон гарч санаа зовоох түвшинд хүрсэн.

ЭСЯ-ны зүгээс хуурамч бичиг баримтаар виз мэдүүлсэн иргэдийн дахин виз мэдүүлэх эрхийг хамгийн багадаа 1 жил цаашилбал хугацаагүйгээр хааж байгаа. Хууримч бичиг баримтыг үйлдэж өгсөн этгээдийг бол шууд хугацаагүйгээр виз мэдүүлэх эрхийг хаана. 

Хууль бусаар бичиг баримт бүрдүүлж буй иргэд олон нийтийн сүлжээгээр зар тарааж, үүнийхээ хариуд иргэдээс хамгийн багадаа 100,000 цаашилбал 5 сая төгрөг хүртэл авч байна. Үүний хохирогч нь Солонгост очиж ажил, хөдөлмөр хийж амьдралаа сайжруулах хүсэлтэй жирийн залуус болж байгаа нь харамсалтай" гэв.

Arslan.mn

БНСУ-ын ЭСЯ-ны зүгээс хуурамч бичиг баримтаар виз мэдүүлсэн иргэдийн дахин виз мэдүүлэх эрхийг хамгийн багадаа нэг жил цаашилбал хугацаагүйгээр хааж байгаа аж. Хууримч бичиг баримтыг үйлдэж өгсөн этгээдийг бол шууд хугацаагүйгээр виз мэдүүлэх эрхийг хаах юм байна. 

Хууль бусаар бичиг баримт бүрдүүлж буй иргэд олон нийтийн сүлжээгээр зар тарааж, үүнийхээ хариуд иргэдээс хамгийн багадаа 100,000 цаашилбал 5 сая төгрөг хүртэл авч байна. Үүний хохирогч нь Солонгост очиж ажил, хөдөлмөр хийж амьдралаа сайжруулах хүсэлтэй жирийн залуус болж байгаа нь харамсалтай.

Солонгосын виз гаргаж өгч чадна гэсэн амлалт өгч буй хувь хүн байгууллагаас болгоомжлохыг онцгойлон анхаарууллаа. БНСУ-ын ЭСЯ-ны зүгээс таньдаг хүнээр дамжуулах, эсвэл хэн нэгний гуйлгаар виз олгодоггүй. 

Цагдаагийн байгууллагаас 2018 оны эхний дөрвөн сарын байдлаар 11 иргэнд холбогдох хуурамч бичиг баримт үйлдвэрлэсэн хэргийг шалгаж байгаа аж.

Иргэдийн түгээмэл хуурамчаар бүрдүүлж буй бичиг баримтыг харвал, нийгмийн даатгалын лавлагаа, гэрлэлтийн гэрчилгээ, дансны хуулга мөн хамгийн ноцтой нь Европын орнууд руу зорчсон гэх хуурамч тэмдэглэл байгаа бөгөөд өнгөрөгч дөрөвдүгээр сард л гэхэд 400-500 иргэн хуурамч бичиг баримт бүрдүүлж өгсөн хэрэг илэрчээ. 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

ШУУД ҮЗЭХ: 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
57084
2 эможи

keyboard_arrow_up