Ахмадуудад и-баримтаа хэрхэн бүртгүүлэх талаар зааж байна

2018 оны 5 сарын 09

Arslan.mn

Татварын ерөнхий газраас жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийг “Татвар төлөгчдийн өдрүүд” болгон зарлан, татвар төлөгчдөдөө талархал илэрхийлдэг. 

Энэ жил татварын албаны ахмадууд “Ebarimt-аа хэрхэн бүртгүүлэх вэ?” сэдэвт сургалтыг сум, дүүргийн хорооны байранд зохион байгуулж, ахмадуудыг сургалтад хамруулжээ.

Сургалтыг Татварын ерөнхий газрын дэргэдэх Ахмадын хороо, ТЕГ-ын Татвар төлөгчтэй харилцах газар хамтран зохион байгуулсан байна.  ТЕГ-ын Татварын үйлчилгээний төвийн ТУАБ В.Цэнд-Аюуш, ТТХГ-ын ТУБ Н.Жаргалцэцэг нар сургалтыг явуулж, гарын авлага, сурталчилгааны материал тараажээ.

Өчигдөр Б.Норжинлхам, Х.Хурметхан нар Чингэлтэй дүүргийн ахмадуудад сургалт явуулсан бол ирэх өдрүүдэд Г.Лувсанцэрэн Сүхбаатар, Д.Банзрагч Баянгол, С.Даян Сонгинохайрхан, Д.Оюун Хан-Уул, Я.Аюушжав Баянзүрх дүүргийн сонгогдсон хороодод очиж, сургалт явуулна.

19 дэх жилдээ тэмдэглэж буй “Татвар төлөгчдийн өдрүүд”-ээр “Эх оронч үзэл татвар төлөхөөс эхэлнэ” уриаг дэвшүүллээ гэж ТЕГ-аас мэдээлэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57061
0 эможи

keyboard_arrow_up