“И-Баримтын хэрэгжилт зах, худалдааны төвүүдэд” сэдэвт тэмцээн энэ сарын 9-11-ний өдрүүдэд болно

2018 оны 5 сарын 10

Arslan.mn

Татвар төлөгчдийн өдрийг тохиолдуулан татвар, санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр суралцагч их, дээд сургуулийн оюутнуудын дунд зохион байгуулдаг “Татварын хуулийг хэн сайн мэдэх вэ?” уралдаант тэмцээн өчигдрөөс эхэллээ. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг уг тэмцээн энэ жил “И-Баримтын хэрэгжилт зах, худалдааны төвүүдэд” сэдвийн хүрээнд тавдугаар сарын 9-10-нд Нарантуул зах дээр сурталчилгааны өдөрлөг, 11-нд Татварын ерөнхий газарт асуулт хариултын төрлөөр гурван өдөр үргэлжилнэ. Тэмцээнд:
•    Олон улсын Улаанбаатар их сургуулийн Л.Гүнжаргал багштай “Шинэчлэлт” баг
•    ОУЭЗБДС-ийн Б.Пүрэвдорж багштай “Мэргэн” баг
•    МУИС-Бизнесийн сургуулийн Т.Мөнхзаяа багштай “Инфинити” баг
•    МУИС-Бизнесийн сургуулийн Л.Хишигбаяр, Д.Лхагвасүрэн багштай “Тэмүүлэл” баг
•    Мандах их сургуулийн М.Энхсүрэн багштай “Татварын титанууд” баг
•    Мандах их сургуулийн Б.Ганбагана багштай “Мандах такс” баг
•    ХААИС-ийн Ч.Даваасүрэн, Г.Чулуунцэцэг багштай “Зургаан бэрх” баг
•    УБЭИС-ийн Н.Мөнхбаатар, Ц.Мягмарсүрэн багштай “Эрдэм” багууд оролцож байна.

Arslan.mnБагууд “Нарантуул” олон улсын худалдааны төвд худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгжид И-Баримтыг хэрэгжүүлээгүйгээс үүсэх эрсдэл, хуулийн хэрэгжилтийг хангаж ажилласнаар хүртэх үр өгөөжийг таниулж сурталчлах, зөрчлийн хуулийн холбогдох хэсгийг танилцуулах зэрэг И-Баримтыг хэрэгжүүлэхтэй холбоотой даалгавруудыг гүйцэтгэлээ. Энэ үед зарим худалдаачид эрс эсэргүйцсэн өнгө аястай байсан бол зарим нь бүр эерэгээр хүлээн авч, И-Баримтыг өгдөг болохыг хүсч байгаа ч техник технологийг нь ашиглах боломж нь хязгаарлагдмал, эсвэл төхөөрөмж нь их үнэтэй байдаг гэх зэргээр саналаа хэлж байсан. Гэхдээ багууд И-Баримтыг зөвхөн суурин төхөөрөмжөөр хэвлэж өгөх бус гар утсанд апликейшн суулгаад түүгээр мессэж эсвэл и-мэйлээр И-Баримтыг нь илгээх зэрэг өөр олон төрлийн төхөөрөмж нэвтрээд байгаа талаарх мэдээллийг худалдаа эрхлэгчдэд өглөө. Мөн худалдаа эрхлэгчдээс цаашид ямар байдлаар И-Баримтыг хэрэгжүүлэх сонирхолтой байгаа талаарх судалгааг авч, зах дээр үйл ажилагаа эрхлэгчдийг хамруулсан олон  тэмцээн уралдаан, идэвхижүүлэлтийн ажлыг санаачлан зохион байгууллаа.
И-Баримтыг хэрэгжүүлэх тухай  сурталчилгааны өдөрлөгийг өнөөдөр мөн Нарантуул олон улсын худалдааны төв дээр дахин зохион байгуулна.

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57055
2 эможи

keyboard_arrow_up